ХАМГИЙН ИХ МАРГААН ДЭГДЭЭСЭН ЗУРАГ БУЮУ ХИЙМЭЛ VVЛ

Голландын “сахилгагvй” эрдэмтэн Бернднаут Смайлде ердийн тасалгааны голд жижиг vvлийг хиймлээр бvтээсэн нь Европын олон цахим хуудаст шуугиан тариад байна. Учир нь, тvvний тасалгааны голд бvтээсэн хиймэл vvлний зургийг хvмvvс фотошоп программаар янзалсан, янзлаагvй хэмээн ихээхэн маргаан дэгдээсэн юм. Сахилгагvй эрдэмтэн хиймэл vvл гаргахын тулд таван жил зарцуулсан байна.

Мөн нарийн төлөвлөгөө, зохион байгуулалттай ажиллахгvй бол гэрээ ч “дэлбэлэх” аюулд өртөж болзошгvй байжээ. Юун тvрvvнд, өрөөний температурыг зохих хэмжээнд барих ёстой болсон нь багагvй төвөг учруулсан байна. Ийн тодорхой температуртай тасалгаанд чийг, тог байхад л vvл бvтээхэд хангалттай нөхцөл бvрджээ. Бvх нөхцөлийг бvрдvvлсэн “сахилгагvй” эрдэмтэн өөрийн тусгайлан бэлтгэсэн манан vvсгэх машинаа ажиллуулан vvл гаргасан нь 2012 оны шинжлэх ухааны шилдэг нээлтийн тавдугаар байрт бичигдсэн юм. Хиймэл vvл vvсээд ердөө хоёрхон минут болоод замхардаг ч vvл нvvхийг ойроос харах vнэхээр сайхан байдаг гэнэ. Тvvний эл нээлтийг vзсэн хvмvvс “Хиймэл vvл нvvхийг харахад алдарт зураач Магритийн сюруализмын гайхамшигт сонгодог бvтээлд дvрслэгддэг зvйлvvд өөрийн эрхгvй санагдсан” хэмээн ярьжээ. Харин “сахилгагvй” эрдэмтэн “Миний бvтээлийг олон хvн vгvйсгэсэн. Одоо тэдгээр хvнд би бvтээлээ гайхуулах болно. Анх нисдэг машин бvтээнэ гэхэд хvмvvс итгэхгvй л байсан. Би нисдэг машинаас ч төвөгтэй зvйлийг бvтээж чадсанаараа бахархаж байна” гэжээ.

АРДЧИЛАЛ


URL:

Сэтгэгдэл бичих