ШУГАМ СVЛЖЭЭНИЙ ХЭМЖИЛТИЙГ ДАХИН ХИЙНЭ
Газрын харилцаа геодези, зураг зvйн газар хэмээх байгууллага байдаг ч ямар vйл ажиллагаа явуулдаг, хэр vvрэгтэй вэ гэдэг нь мэдэгддэггvй байсан. Тэгвэл шинэчлэлийн Засгийн газар тус байгууллагын vvргийг нэмэгдvvлж ажлыг нь идэвхжvvлэхээр шийджээ. Угтаа тус байгууллага нь дэд бvтцийн гол суурийг хэмждэг юм. Хэмжилтийг зөв хийж, зураг төслийн дагуу барилгаа бариагvйгээс осол аваар их гарах болсон. Иймээс энэ салбарын чадавхийг сайжруулах шаардлагатай болж буй. Өнгөрсөн хугацаанд энэ салбарыг төр орхиж, жилд ердөө 60 сая төгрөг төсөвлөдөг байж. Харин энэ жилээс тус салбарт 2013-2017 онд 44 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Газрын харилцаа геодезийн өнөөгийн байдал болон цаашид авах арга хэмжээний талаар Газрын харилцаа геодези, зураг зvйн газрын Геодези, зураг зvйн газрын дарга Б.Тvмэнжаргалаас зарим зvйлийг тодрууллаа.
-Танай байгууллага одоо ямар ажил хийж байна вэ?
-“Шинэ бvтээн байгуулалт” хөтөлбөртэй холбоотойгоор олон төсөл хэрэгжиж байна. Шинээр баригдах төмөр замын байрзvйн 1:25 масштабтай зургийг агаараас зураглах ажлыг хийж байгаа.
-Улсын хэмжээнд ямар бvтэц бvрэлдэхvvнтэй ажилладаг юм бэ. Мэдээж, хувийн хэвшлvvд байр зvйн зураг гаргаж өгдөг. Тэдгээрт хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Геодези зураг зvйн vйлдвэрлэл vйлчилгээ vзvvлэх тусгай зөвшөөрөл бvхий 73 компани, нийслэлийн 27 байгууллага, 21 аймагт геодези зураг зvйн газар ажиллаж байна. Энэ салбар манай улсад vvсээд 40 гаруй жилийг vдэж байна. Бид анх удаа салбарын зөвлөлгөөнийг хийх гэж байна. Зөвлөлгөөнөөс геодези зураг зvйн талаар төрөөс баримтлах бодлого гэсэн баримт бичиг болон геодези зураг зvйн хөгжил vзэсгэлэн гарна. Ер нь, геодезиуд хэмжсэний дараа хот төлөвлөлтийг хийх ёстой. Сvvлийн vед манай салбарт төр анхаарч байгаа. Томоохон төслvvд хэрэгжиж байна. Өнгөрсөн онд “Койка”-гийн төсөл хэрэгжсэн. Мөн газар доорх шугам сvлжээний хэмжилтийн ажил дахин явж байна.
-Энэ салбарт дэлхийн бусад оронд хэрэглэдэг дэвшилтэт технологиудыг ашиглаж байна уу?
-Дэлхийн төвшинд байр зvйн зургийг хийж байна. Хамгийн сvvлд л гэхэд сансрын технологи GPS ашиглан байршлын зураг хийх сvлжээ байгуулагдаад байгаа.
АРДЧИЛАЛ СОНИН
URL: