Дүүргүүдэд дахин санал хураалт явагдана

Сонгогч олны эргэлзээн дунд үргэлжилж байгаа энэ жилийн орон нутгийн сонгууль олон онцлох үйл явдлаар дүүрэн болж байгаа билээ. Нэн тэргүүнд цаг хугацааны хувьд өвлийн эхэн сард буюу ид хүйтний эрч чангарч, цагийн байдал хүндэрч байгаа үед болж байгаагаараа онцлог. Ихэнх нутгаар цас орж, зам харгуй хаагдсан байдалтай байсан ч орон нутгийн сонгогчдын ирц 50 хувьдаа хүрлээ.

 

Харин нийслэлд цаг агаар тогтуун байсан ч ирц хангалтгүй байв. Урьдчилсан байдлаар Баянгол дүүргийн XVII хороо, Чингэлтэй дүүргийн Х хороо, Баянзүрх дүүргийн XVII хороо, Сүхбаатар дүүргийн VI  хороо, Хан-Уул дүүргийн III хороонд ирц бүрдээгүй байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 152 хорооноос 86 хороо буюу 56.6 хувь нь ирц бүрдсэн аж. Харин 66 хороо буюу 43.4 хувь нь ирц хангалтгүй гэсэн үзүүлэлттэй гарсан талаар эх сурвалж онцлов. Гэхдээ энэ бол СЕХ-ноос өгсөн албан ёсны дүн биш. Сонирхуулахад, 1992 оны Орон нутгийн сонгуулийн ирц 96 хувьтай байсан бол 1996 онд 80, 2012 оны 60 хувь болж буурчээ.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих