Өнөөдөр “Оюутолгой”-н халз мэтгэлцээнтэй
Оюутолгойн гэрээг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон гэрээг байгуулсан тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт нар энэ сарын 18-нд олон нийтэд нээлттэй халз мэтгэлцэхээр болсон билээ. Гэвч орон нутгийн сонгуулийн өмнө Оюутолгойн асуудлыг улстөржүүлэхгүй гэсэн шалтгаанаар УИХ-ын Тамгын газраас халз мэтгэлцээнийг түр хойшлуулсан. Оюутолгойн гэрээ тойрсон асуудлаар хоёр гишүүний халз мэтгэлцээн маргааш 21.25 цагт МҮОНТ-ийн “600 студи”-д болно.
Өмнө нь хоёр удаа хойшилж байсан уг мэтгэлцээнээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ монголчуудад ашигтай, ашиггүй гэсэн олон нийтийн эргэлзээг арилгах, анх гэрээг ямар нөхцөлөөр хийсэн зэрэг Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх мэдээллийг олон нийтэд дэлгэх юм байна. Мөн сүүлийн үед Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн байр суурийг УИХ-ын 25 гишүүн гаргаад буй. Энэ тухайгаа Ерөнхий сайдад ч албан бичгээр хүргээд байгаа юм. Оюутолгойн гэрээний асуудлаар ашигтай ашиггүй гэх олон нийтийн эргэлзээ маргааш 21.25 цагт болох халз мэтгэлцээнээр тодорхой болох бололтой.
Ш.ЧИМЭГ
URL: