Гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн заалт манай улсад л бий
Авлига, хээл хахууль, уул уурхайн лиценз болон газрын наймаа, цаашлаад хүний амь, хүчин гэх мэт олон төрлийн гэмт хэрэг манай улсад үйлдэгдэж цагдаагийн байгууллагаар шалгагддаг. Харин эдгээр гэмт хэргийн олонхи нь хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжин тухайн үедээ л нэг хэсэг шуугиад төдөлгүй сураг алдардаг. Шүүхээс хэний асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэсэн нь нууцлаг үлдэх нь ч бий.
Нөгөө талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад прокурорын байгууллагын хяналт сул байдгаас олон хэрэг шийдвэр лэгдэхгүй хугацаа алдаж, мөрдөн байцаалтын явцад хүний эрхийг зөрчиж, хүнлэг бус харилцдаг хэмээн зарим хүн шүүмжилдэг. Үүний хэрээр ч “үндэслэлгүйгээр эрх хязгаарласан”, “цагдан хорьсон”, “хүний эрх зөрчсөн” гэх мэтээр сэжигтэн, хохирогчийн зүгээс гомдол ихээр гардаг. Гэтэл шүүхээс түдгэлзүүлсэн нэрээр хэргийг дарагдуулдаг, тодорхой шийдвэрлэх ажиллагаа төдийлөн явуулдаггүй.
Улмаар эрэн сурвалжлах тогтоол хийж хязгаарлан хэрэг мөрдлөгийг удаашруулдаг байна. Үүнийхээ эцэст зарим хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр нь газар авч буй. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 182.1-д “Мөрдөн байцаалт явуулах үндсэн хугацаа эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш хоёр сар байна” хэмээн заасан байдаг. Гэмт хэргийг прокурорын шатанд ийнхүү хэрэгсэхгүй болгодог систем манай улсаас өөр ямар ч улсын хуульд байдаггүй гэнэ.
Эл заалтыг нэг хуульч “Манай улсын эрхэм дээд удирдлагууд үйлдсэн хэргээсээ мултрах гэсэн нэг цоорхой нь шүү дээ” гэж ярьсан нь үнэний ортой мэт. Уг нь хуулийн байгууллагынхан хуульд зааснаар тухайн гэмт хэргийн мөрдлөгийг удаашруулах үндэслэлгүй. Харин ч шуурхай илрүүлэх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 16.1-д “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” хэмээн заасан байдаг.
Харамсалтай нь үйлдэгдсэн хэргийн олонхид нь эзэн холбогдогч тогтоогдоогүй, сэжигтнийг буруутгах нотлох баримт бүрдээгүйгээс удаашруулж, цаашлаад хэрэгсэхгүй болгож байна. Энэ мэтчилэн олны анхаарлын төвд байдаг зарим хэргийг шүүх, прокуророос анхан болон дунд шат, цаашлаад мөрдөн байцаалт, АТГ-т хэд дахин буцах тохиолдол бий. Ингэж шүүх ажиллагаа удаашрах, буцахад нэг тал нь ялаас мултрах зорилготой ч нөгөө талд нь хүндрэл, чирэгдэл учирдаг.
Хуулийн байгууллага тухайн хэргийг анхан шатны шүүхээр авч хэлэлцэхдээ хэргийн эзэн, оролцогчдоос хамаарах бүх л баримт материалыг цуглуулан хянадаг аж. Ингээд анхан шатны шийдвэрийг аль нэг тал нь буруу гэж үзвэл давж заалдах шатанд ханддаг. Харин энэ үед давж заалдах шатны шүүх нотлох баримт шинээр нэмж авдаггүй. Нэхэмжлэгч, сэжигтэн буюу хэргийн оролцогчдоос ямар нэг нотлох баримт нэмэгдсэн тохиол долд анхан шат уруу буцаадаг аж.
Тэр ч бүү хэл анхан болон дунд шатнаас хяналтын шат, прокурорын байгууллагад шилжсэн хэргийн материалд хүний овог, нэр, хаяг гэх мэтчилэн нэг үг үсэг зөрсөн тохиолдол бүрт буцаадаг юм байна. Ийнхүү хугацаа алдан хүний эрх зөрчигдөж, хэрэг нь дахин эхнээсээ хянагдаж яваад буцаад л дээд шатанд очдог. Харин эл байдлыг шүүхийн байгууллагынхан “Ачаалал ихтэй учраас алдаа гарах тохиолдол бий” хэмээн тайлбарладаг.
Өөрөөр хэлбэл, манай улсын нэг шүүгч жилд дунджаар 200, харин бусад шүүгчтэй нийлэн 1000 гаруй хэрэг шийдвэрлэдэг юм байна. Тэгвэл гаднын оронд нэг шүүгч жилд дунджаар 10-20 хэрэг хянан шийдвэрлэдэг ажээ. Олны анхаарлын төвд байдаг зарим хэрэг шүүх, прокуророос буцжээ Нийслэлийн прокурорын нэгд үгээр орлогч Е.Сагсайгийн хэлснээр олны анхаарлын төвд байгаа зарим хэрэг шүүхээс буцжээ.
Тухайлбал, улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт сэжиглэгдэж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандыг өнг өр сөн дөрөвдүгээр сард ХанУул дүүр гийн шүүхэд шүүсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Түүнээс хойш мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр өнгөрсөн аравдугаар сард Нийслэлийн прокурорын газрын хяналтад ирээд байж.
Харин Нийслэлийн прокурорын газар хэргийг хянан шалгаад, дахин ТЕГ-т шилжүүлжээ. Ингэснээр түүний хэргийг ТЕГ эхнээс нь дахин шалгахаар болж байгаа юм. В.Нямхандыг Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг хятадуудад задруулж, улмаар 100 сая төгрөгийн гэрээг нууцаар хийсэн гэж хууль хяналтын байгууллага үзсэн байна. Түүнчлэн АНУ-ын иргэн Жон Мартин Кинийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Ч.Баттуулын хэрэг Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байсныг УМБГ-т буцаажээ. Энэ хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор АНУ-аас нэмж тодруулах зүйл байна хэмээн тодруулга авахаар даалгавар бичиж явуулсан.
Үүний дараа хяналтын прокурор АНУ-аас хариу ирүүлсэн, шүүхэд шилжүүлэхэд бэлэн гэж байсан. Гэвч хэргийг хянаж үзээд “Дахин тодруулах зүйл бий” гэж УМБГт буцаасан байна. Ч.Баттуулыг өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд талийгаач Жон Мартин Кинийг Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан хэрэгт сэжиглэж байгаа юм.
Тухайн үед түүний найз залуу, төрсөн ах хоёрыг нь хамт хорьсон ч энэ хэрэгт холбогдолгүй хэмээн суллаж харин дотны хоёр найзыг нь саатуулсан. Тэд мөрдөн байцаалтын явцад “Найз маань хүн алчихлаа, туслаач гэж гуйгаад байхаар нь цогцсыг зөөлцсөн” хэмээн мэдүүлж байсан аж. Одоогийн байдлаар түүнд холбогдох дээрх хэргийг УМБГ-т шалгаж байгаа бол АМГын дарга асан Д.Батхуягийн хэргийг мөн л АТГ-т буцаажээ. Түүнийг хайгуулын 120 лиценз хууль бусаар олгосон хэрэгт сэжиглэж байгаа.
Мөн Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлэхээр боллоо гэж байсан ч нэмж тодруулах зүйл гарлаа хэмээн буцаасан нь энэ аж. Д.Батхуягийг “Саус гоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн ашиглалтын эрхийн хугацаа дууссан байхад дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг нь хувьдаа авсан хэмээн буруутгажээ. Тодруулбал, тус компанийн лицензийг авч, хэлтсийн дарга Н.Даваацогтоор шийдвэр гаргуулж, өөрийн найзын “Зэлэм” компанид хууль бусаар шилжүүлж өгсөн хэмээн үзэж буй.
Тэр хууль бусаар шилжүүлж өгсөн 52.61 дугаартай хайгуулын лиценз нь нийтдээ 42 сая тонн буюу 2010 оны зах зээлийн ханшаар хоёр тэрбум ам.долларын өртөг бүхий нүүрсний нөөцтэй орд нь тогтоогдсон байна. Түүнийг “Саус гоби сэндс” компанитай холбон шалгахаас гадна хоёр зуу орчим ашигт малтмалын лицензийг хууль бусаар сунгасан, олгосон гэх үндэслэлээр хорьж байгаа юм. Мөн олны анхаарлын төвд байдаг хэргүүдийн нэг бол УИХын гишүүн асан О.Чулуунбатад холбогдсон хэрэг.
Түүнийг “Албан тушаа лын эрх мэдлээ хэтрүүлэн ашиг ласан” хэмээн шалгаж байсан ч гишүүнийх нь бүрэн эрхийг УИХ-аас түтгэлзүүлээгүй учир хэргийг Нийслэлийн прокурорын газраас түр түтгэлзүүлээд байсан. Харин өнгөрсөн сонгуулийн дараа хан хэргийг нь сэргээн шалгаж аравдугаар сард АТГ-аас Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн. Гэвч Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянан үзээд нэмж шалгах зүйл бий гэсэн үндэслэлээр АТГ-т буцаажээ.
Түүнд холбогдсон хэргийг нэхэн сануулбал, Монголбанкны ерөнхийл өгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тус банкны Валютын газрын захирал Ч.Одонтуяатай нийлж, 11 тэрбум, Жорж Чайлмерстай хамтарч 35 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгаад байгаа. Хэдийгээр АНУ-ын иргэн Жорж Чалмерсийг хууль хяналтын байгуул лагынхан шалгасан ч Монгол банкны ерөнхийлөгчийг залилсан гэх үндэслэлээр хэргийг нь тусгаарлажээ.
Гэвч Жорж Чалмерс Монгол Улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа оргон зайлж, хилээр гарсан билээ. О.Чулуунбатыг 2006 онд Жорж Чалмерстай “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийт 200 сая аккредитив нээх гэрээ байгуулсан гэдэг. Харин Жорж Чалмерс нэг ч орон сууц бариагүй аж. Тиймээс О.Чулуунбатад Эрүү- гийн хуулийн 150.3-т заасан “Бусдыг завшиж, их хэмжээний хөрөнгө үрэгдүүлсэн”, 264.2-т заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүс гэсэн юм.
Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 264.2-т зааснаар “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих”, 150.3-т зааснаар “Эд хөрөнгийг нь хурааж, 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэх хуультай.
М.НАРАНБОЛД
URL: