ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРУУЛАХ ТУХАЙ
“Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд шинэ ургацын хүнсний улаанбуудай худалдан авахад хөнгөлөлттэй зээлийг олгох замаар гурилын жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцлийг тогтмол хангах зорилго бүхий “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Тус яамнаас дээрх хөнгөлөлттэй зээлийг авах сонирхол бүхий гурилын үйлдвэрүүдийг доорхи шалгуур үзүүлэлтээр шалгаруулж зээл олгоно. Хөнгөлөлттэй зээлд хамрагдах гурилын үйлдвэрүүдийг шалгаруулах шалгуур үзүүлэлт
1. Гурилын үнийг тогтвортой байлгах талаар ҮХААЯ-тай санамж бичигт гарын үсэг зурсан байх
2. Аж ахуйн нэгжийн танилцуулга, зээлд хамрагдах тухай хүсэлтийн хамт
3. Сүүлийн 5 жилд тогтвортой үйл ажиллагаа явуулсан тухай харьяалах татварын албаны тодорхойлолт
4. 2010, 2011 оны санхүүгийн тайлангийн хуулбар
5. ТЭДС-д хүнсний улаанбуудайн өр төлбөргүй талаарх мэдээлэл, хэрэв өртэй бол өр барагдуулахаар хийсэн гэрээ хэлцэл
6. 2012 оны ургацаас тариаланчдаас авсан хүнсний улаанбуудайн хэмжээ, гэрээний хуулбар, төлбөр төлсөн баримт
7. Арилжааны банкны тодорхойлолт/хөнгөлөлттэй зээл авах дээд хэмжээг тодорхойлсон байх
Материалыг 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор ҮХААЯ-ны 504 тоот өрөөнд материалаа ирүүлнэ үү. Харилцах утас : 261962, 261687, 99903794, 99873957
URL: