Цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн талаарх гэмт хэргийн шинж чанартай мэдээллийг хэнд гаргах вэ?
Гэмт хэргийн шинж чанартай гомдол, мэдээллийг ЭБШ хуульд заасан харъяаллын дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын байгууллагад гаргадаг.
Цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн талаарх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг ЭБШ хуулийн 21.2-1 заасан харъяаллын дагуу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд гаргана. Уг гомдол, мэдээллийг үндэслэлтэй байна гэж үзвэл цагдаагийн ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна.
УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн …-р хорооны нутаг дэвсгэрт буюу УЕПГ-ын өргөтгөлд төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг.
Дарга, дэд дарга, … мөрдөн байцаагчтайгаар ажилладаг. Орон нутагт хэд хэдэн аймгийг хамаарсан мөрдөн байцаагч тогтмол суурьшин ажиллаж дээрх ажилтнуудад холбогдох гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг авч шалгаж шийдвэрлэдэг.
URL: