Турк “Патриот” пуужин байрлуулахыг хүсчээ
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Фог Расмуссен 21-ний өдөр хэлэхдээ, Сиритэй хил залгаа нутагт Патриот пуужин байрлуулахыг Турк албан ёсоор хүслээ. НАТО Туркийн гаргасан өргөдлийг яаралтай хэлэлцэнэ гэжээ.
Расмуссен мэдэгдэлдээ Патриот пуужин байрлуулахыг хүссэн Туркийн засгийн газрын захиаг авснаа дурдаад энэ нь сэргийлэх чанартай, харин нислэгийн хориотой бүс байгуулах болон довтлолын шинжтэй үйл ажиллагаа явуулахын тулд биш гэж Туркийн засгийн газар онцолсон гэжээ.
Туркийн хүсэлтийг НАТО-гийн гишүүн орнууд нэн даруй хэлэлцэнэ. Хэрвээ батлагдвал пуужин байрлуулах ажиллагаа НАТО-гийн байнгын сэргийлэлтийн журмын дагуу явагдана. Патриот пуужинтай Герман, Голланд, Америк зэрэг НАТО-гийн гишүүн орнууд Туркад пуужин нийлүүлэх эсэх, түүнчлэн ямар хугацаатай байрлуулахыг тогтоох эрхтэй гэж Расмуссен хэлэв.
Тэрээр хэлэхдээ, уг пуужинг байрлуулах нь Туркийн агаарын сэргийлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төдийгүй НАТО-гийн өмнө умард хилийн хямралыг намжааж, НАТО-гийн эв нэгдэл, эрс зоригийг харуулахад тустай гэжээ.
\орчуулсан Урьхан\
CHINA RADIO
URL: