ДЭЛХИЙН ЦОМД Н.ТӨГСЦОГТ ЖИН ӨГСӨЖ ХҮЧ СОРИНО

Нефтьтэй орнуудын боксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 6-9-нд болно. Тус тэмцээнд манай улсаас “Лондон-2012″ зуны ХХХ олимпийн наадмын мөнгөн медальт, 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт тэргүүтэй зургаан боксчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Лондонгийн олимпийн аваргын алтан медалийн төлөө өнгөрсөн наймдугаар сарын 12-нд ширүүн тулаан хийснээс хойш рингэнд гараагүй байсан манай шилдэг залуу боксчин Төгсцогт анх удаагаа тус тэмцээний ринг дээр жин өгсөн тулалдах юм.  Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын багийг урьдчилсан мэдүүлгээр нь спорт сонирхогчдод танилцуулахад, эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Ц.Одсүрэн, 56 кг-д Н.Төгсцогт, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Ц.Отгон нар хүчээ сорих юм. Харин эмэгтэй боксчдоос 51 кг-д Д.Шинэцэцэг хүч үзэх бол дасгалжуулагчаар Б.Эрдэнэбаяр, Н.Нармандах нар ажиллана.
Тус тэмцээнээс өмнө нь 2011 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар П.Сэрдамба 52 кг-д, улсын аварга Г.Ган-Эрдэнэ 49 кг-д хүчээ сорин хүрэл медаль хүртэж байлаа.
Д.Өлзий

http://orloo.info/readfull/sport/11099-2012-11-21-20-56-13


URL:

Сэтгэгдэл бичих