ӨМНӨД СОЛОНГОС ПУУЖИН ХӨӨРГӨНӨ
СӨҮЛ. /Yonhap/. Ирэх пүрэв гарагт Өмнөд Солонгос “Наро” сансрын пуужингаа хөөргөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Орост үйлдвэрлэсэн чанарын доголдолтой эд ангийг солин ирүүлснээс хоёр хоногийн дараа буюу даваа гарагт тус улсын засгийн газар мэдээллээ.
“Шинээр ирүүлсэн эд ангийг шалган, бэлтгэлийг базаасны дараа пуужинг энэ сарын 29-ний өдөр хөөргөхөөр урьдчилан товлоод байна” хэмээн тус улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд ярьжээ.
KSLV-1 буюу Наро-1 нэртэй уг пуужинг 10 сарын 26-ны өдөр хөөргөхөөр төлөвлөж байсан хэдий ч резинэн жийргэвчийн гэмтлээс болоод бүтэлгүйтсэн байна. Уг жийргэвчийн гэмтэл нь жийргэвч болон ган эд ангийн хоорондох завсар гарсан болон угаас чанарын шаардлага хангагдаагүй байсантай холбоотой болохыг илрүүлсэн аж. Иймээс үйлдвэрлэгч Орос улсаас тухайн эд ангийг сольж ирүүлжээ.
Энэ удаагийн пуужин нь Өмнөд Солонгос өөрийн нутгаас сансарт пуужин хөөргөх гурав дах удаагийн оролдлого юм. 2009 оны 11 дүгээр сар болон 2010 оны 6 дугаар сард хийсэн оролдлогууд амжилтгүй болжээ.
Л.Урангуа
URL: