СЕХ-ны дарга Н.Алтанхуяг
Та буруу уншаагүй ээ. СЕХ-ны даргийг Н.Алтанхуяг гэдэг.
Тэрбээр СЕХ-ноос ч түрүүлээд орон нутгийн сонгуулийн дүнг мэдэж, “АН 100 хувь яллаа…” гэж зарлаж яваа. Арга ч үгүй биз. Эзэн нь юмаа мэддэг гэх үг бий шүү дээ. АН-ын оруулж ирсэн машиныг СЕХ ажиллуулж чадахгүй байгаа ч АН-ынхан аль хэдийнэ үр дүнг гаргачихсан явж байна.
Ойрын хоёр өдөр эцсийн хариу гарахгүй гэж СЕХ мэдээлж байхад Н.Алтанхуяг ялалтаа тэмдэглээд, хундага өргөж явна. Ингэхэд СЕХ сонгууль зохион байгуулж, санал тоолж чадахаа байгаад будилаан л үүсгэдэг газар болжээ. Тиймээс АН-ыг сонгууль зохион байгуулагч болговол дээр юм шиг бодогдох юм. Учир нь АН 22 цаг болж санал авах цаг хаагдахад л “Сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ. Хариу гарч эхэлээ” гээд зарлаж явсан шүү дээ.
URL: