Сексийн үеэр чихэнд нь шивнэх чихэр шиг үгс

Сексийн үеэр хэзээ ч хэлж болохгүй бас заавал хэлэх ёстой үг гэж бий. Эрэгтэй хүн ч бас чихээрээ дурладаг юм шүү. Чихэр шиг үгсээр хайртыгаа эрхлүүлснийхээ хариуд чи санаанд оромгүй таашаалыг хүртэх болно.
8. Чиний энэ үнэр, амтанд би хайртай
Мэдээж, хэн ийм үг сонсохыг хүсэхгүй байх билээ. Хэрвээ чи хайртынхаа үнэрт, амтанд дуртай бол энэ тухай чихэнд нь шивнээд хэл. Тэгээд царайг нь ажиглаарай …
7. Чи үнэхээр “сайн” юм аа
Тэр чиний юу хүсэж байгааг хэлүүлэлтгүй мэддэг туршлагатай, тийм ажилдаа тун сайн залуу байх. Тэгвэл энэ тухай түүнд хэлэхээс бүү татгалз. Хэрвээ тэр ийм сайн байгаагүй бол та хоёр хамтдаа нэг оронд байж байхгүй шүү дээ.
6. Би зөвхөн чамайг л хүсэж байна
Чи зөвхөн түүнийг л хүсэж байгаа. Түүнийг хамгийн шилдэг нь гэдгийг хэл. Тэгснээр тэр хийж байгаа зүйлээ бүр л сайн хийх болно.
5. Надад таалагдаж байна
Түний үнсэлт, хүзүүг чинь үлээх, нурууг чинь илбэх нь таалагдаж байна тийм үү? Тэгвэл үүнийгээ хэлээрэй. Магадгүй чамд таалагдсан, чи хүсэж байгаа учраас тэр дахин дахин илүү сайнаар хийх болно.
4. Чи минь сайхан харагдаж байна
Хамтрагч чинь хачин сайхан дур булаам харагддаг. Тэгвэл чи энэ тухай хэлээгүй л байгаа юу. Үгүй дээ, тэр мэдэх эрхтэй. Ичих хэрэггүй, заавал хэлээрэй. Магадгүй чи хүссэнээсээ илүү их зүйлийг хариуд нь авах болно.
3. Чамд таалагдаж байна уу?
Хамтрагчаасаа заавал асуух асуулт. Ямар нэгэн зүйл хийхдээ түүнд таалагдаж байгаа эсэхийг асуугаарай. Түүнд таалагдаж байгааг мэдсэн ч асуух хэрэгтэй. Илүү тачаангуй дуу хоолойгоор шүү. Тэр хариулахдаа татгалзахгүй.
2. Чи үнэхээр “муу” залуу юм
Тэр гол “үйл ажиллагаа”-даа орохгүй, энд тэндгүй тачаангуй үнсэж чамаар даажигнаж байна уу. Чи заримдаа түүний дараагийн үйлдлийг хүлээж галзуурах дөхдөг үү. Тийм ээ, чиний залуу үнэхээр “муу” залуу юм. Хэрвээ чи мэдэрсэн бол хайртдаа ямар “муу” залуу гэдгийг нь хэлээрэй. Магадгүй чи хариугаа авч ч болох юм
1. Би чамд хайртай
Wow, “Би чамд хайртай” гэдэг гурван үг сексийн үед их утга учрыг агуулдаг. Энэ үгийг зөвхөн амаараа биш үйлдлээрээ, сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй. Энэ үед та хоёрт огт өөр мэдрэмж төрөх болно. Мэдээж, сексийн харилцаанд орох хэмжээнд ирсэн бол та хоёр нэгэндээ хайртай гэсэн үг. Тиймээс энэ гурван үгийг битгий харамлаарай.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих