Өнөөдөр Д.Сарангэрэл тангарагаа өргөнө

Өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Орон нутгийн сонгуультай холбогдуулан түр завсарлаад байсан өнөөдрийн чуулганаар хэлэлцэх эхний асуудал нь Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал юм.

 

Танилцуулгыг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хийх бөгөөд УИХ-ын гишүүнээс татгалзсан У.Хүрэлсүхийн оронд орж ирэх МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл болон Өвөрхангай аймгаас нэр дэвшин сонгогдсон Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлнэ гэсэн мэдээлэл байгаа юм.

 

Мөн энэ өдрийн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон тус хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, мөн Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэнэ.

Ч. Батцэцэг

Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Сэтгэгдэл бичих