Ц.Даваасүрэн сонгуулиар шоудав уу

Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо бие даагчдыг бүртгэж аваагүйгээс болж зарим иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадаагүй асуудал тус аймагт гарсан. Харин уг асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Ерөнхийлөгчид хандан, тус аймгийн сонгуулийг хойшлуулж өгөх хүсэлт хүргүүлсэн байна. Гэхдээ эрхэм гишүүн эл хүсэлтээ сонгуулийн санал авахаас ердөө нэг хоногийн өмнө өгсөн нь сонирхол татаж байгаа юм.

Хэрэв Ц.Даваасүрэн гишүүн энэ асуудлыг эрт гаргаж тавьсан бол аль нэг, нам эвслийн нөмөр нөөлөгт багтаагүй, дан ганц сэтгэлийн дуудлагаараа яваа бие даагчдад том тус болох байлаа. Гэвч санал авахаас ердөө нэг хоногийн өмнө бие даагчдад “хайр зарласан” нь улстөрчдийн гаргадаг унаган араншин болох “шоу” болоод өнгөрөв.

Э.ДОЛГИОН

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих