Сонгинохайрхан дүүрэгт МАН, АН-аас нэг суудал илүү авчээ
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Сонгинохайрхан дүүрэгт МАН, АН-аас нэг суудал илүү авчээ. Ингэхдээ нийт 32 хорооноос 10-т нь МАН ялж, 9-т нь Ардчилсан нам ялалт байгуулаад байгаа юм байна. Харин 13 хороонд сонгуулийн ирц хүрээгүй учир дахин санал хураалт явуулахаар болжээ.
Нийслэлийн төвийн зургаан дүүргээс олонхид нь АН ялаад байгаа бол чамлахааргүй сайн амжилт үзүүлсэн хэмээн Нийслэлийн МАН-ын хороо Сонгинохайрхан дүүрэгт суудал хадгалсан нэр дэвшигчиддээ баяр хүргэж байна.
URL: