Николь Кидман: Том Крузтэй аргагүйн эрхэнд сексдсэн!
Учир битүүлэг жүжигчин Николь Кидман сүүлийн үед сэтгүүлч нартай илэн далангүй ярьдаг болсон юм. Холливудын сайхан бүсгүй хүүхэдтэй болох гэж хичнээн зүдэрч байсан тухайгаа тун саяхан ярьсан бөгөөд тэр үргүйдлийн өвчнөө олон жил эмчлүүлж байжээ. Кидман хуучин нөхөр Том Крузтэй хамт тоглосон “Нүдээ тас аниад” гэдэг киноны илэн далангүй үйл явдлын зургийг хэрхэн авахуулсан тухай дэлгэрэнгүй ярьсан байна. Николь Кидман The Hollywood Reporter сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцахдаа, 1999 онд Стэнли Кубрикийн “Нүдээ тас аниад” гэдэг кинонд тоглосон дүрийнхээ тухай сонирхолтой зүйлийг дэлгэжээ.
Найруулагч киноны баатруудын харилцаа болон Николь Кидман, Том Круз хоёрын бодит харилцааг харьцуулах гэж оролдсон нь мэдээж. Гэвч тэр үүнийг нэг их сайн хийж чадаагүй гэж Австралийн жүжигчин эмэгтэй хэлсэн байна.
- Киноны баатруудад бидэнтэй нийтлэг зүйл маш бага байсан гэж тэр дурджээ. Чухамхүү энэ кинонд тоглосон нь Том тэр хоёрын салах шалтгаан болсон гэх цуу яриа гарч байсан юм. Гэвч Николь үүнийг няцаадаг байна. Энэ кино бидний харилцааны төгсгөлийн эхлэл болсон хэмээн олон хүн үздэг, гэвч би тэгж боддоггүй. Харин буруутан нь Стэнли. Тэр бидний сексийн бодит амьдралыг үзүүлж байгаа юм шигээр харуулах гэхдээ, уг киног өдөөн хатгалга маягаар ашигласан юм гэж Кидман хэлжээ. Николь Кидман, Том Круз хоёр 10 жил хамт амьдарсны эцэст 2001 онд салсан юм. Элдэв цуу яриагаар бол, Круз эхнэрийгээ жирэмслээд гурван сар болж байхад нь түүнийг хаяж, харин жүжигчин бүсгүй зулбажээ. Гэвч энэ мэдээг хоёр тал хэзээ ч нийтийн өмнө нотлож байгаагүй юм. Одоо жүжигчин Австралийн дуучин Кит Урбаны гэргий билээ. 2008 онд тэд Сандэй Роуз Кидман-Урбан охиноо төрүүлж, харин 2010 онд тэдний хоёр дахь охин Фэйт Маргарет Кидман-Урбан нь төржээ. Гэхдээ түүнийг өөр эмэгтэй тээж төрүүлсэн ч, Кидман, Урбан хоёр охины жинхэнэ эцэг, эх юм
ХАЙНГА КОМ
URL: