УИХ-д хэнийг сонгож болохгүй вэ? М.Чойжилсүрэн гэгч этгээд

УИХ-ын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох цаг ойртож байна.
Энэ үеэр өнгөрсөн гурван жил УИХ-д суусан эрхмүүд юу хийж бүтээсэн тухай буланг бид удахгүй хөтлөх юм.

Ингэхдээ УИХ-ын гишүүн М.Чойжилсүрэн гэгч этгээд 2008 онд хэрхэн хууль зөрчин, иргэдийн саналыг худалдан авч байсан тухай  та бүхний сайн мэдэх баримтыг дахин хүргэе.
Монголд “УАЗ” машины наймааг атгадаг гэх энэ этгээд УИХ-д сонгогдсоноосоо хойш “Рапид Харш” нэртэй орон сууцны хороолол бариулах ажил хийжээ.
Энэ барилга нь чанарын шаардлага хангахгүй, сантехник, дээвэр нь эвдэрч иргэдийг хохироож байгаа ч тус компанийх нь удирдлагууд уулзаж, санал хүсэлтийг нь сонсолгүй зугтсаар байгаа гэнэ.
Харин УИХ-ын гишүүн  М.Чойжилсүрэн одоогоор иргэдийн эрх ашиг, амьдралд тулгарч буй асуудалтай холбоотойгоор асуулга тавьж, үг хэлж, хууль санаачлаагүй байгаа юм.

Э.Саруул



URL:

Сэтгэгдэл бичих