Төрийн албан хаагчийн биед халджээ

Энэ сарын 18-ны өглөө Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Цолмонгийн биед халдсан хэрэг гарчээ. Хэрэг гардаг өглөө буюу өнгөрөгч ням гарагийн  06 цаг 40 минутын үед түүнийг жолоочтойгоо  хамт явж байхад нь гэрийнх нь  ойролцоо … улсын дугаар­тай хар өнгийн “Ланд круейзер 100” маркийн авто машин замыг нь хааж, дотроос нь гурван залуу бууж ирээд биед нь халдсан байна.

Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байна. Б.Цолмон нь гурван сарын өмнө ГИХАЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон билээ. Тэрбээр энэ хугацаанд манай улсад оршин суух хаяггүй, уригч байгууллага нь тодорхойгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлэх зорилготой орж ирсэн гадаадын иргэдийг албадан гаргах ажлыг эрчимжүүлжээ.

 

Энэ нь эдгээр иргэнийг ажиллуулах сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн байх магадлалтай. Мөн шинэчлэлийн Засгийн газрын бүхий л салбарт хэрэгжүүлж буй  шинэчлэлийг эсэргүүцсэн зарим нэг хүмүүсийн явуулга байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих