Э.Бат-Үүлийн сурталчилгаа усанд урсан одсон эх, хүү хоёрын аминаас үнэтэй юу?

Хотын мэр Э.Бат-Үүл Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгон, Дархан-Уул аймгуудад орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд 1 цагийн 4500$-ын үнэтэй Ми-8 нисдэг тэрэг хөлслөн аялжээ. Бүтэн өдрийн нийт зардал нь 60,000,000 орчим төгрөг болсон аж.

Энэ их мөнгө АН-ын сонгуулийн сурталчилгааны зардлаас гарав уу, эсвэл хотын төсвөөс гарав уу гэдэг нь тодорхой бус.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд Н.Саранчимэг бүсгүй 8-хан сартай хүүтэйгээ хамт усанд урсан хил даван одоход төр засаг хуруугаа ч хөдөлгөөгүй. Хоёр иргэнээ амьд эсэхийг төр засаг нь өнөөдөр мэдэхгүй л сууж байна.
9

Алгын чинээ мөсөн дээр амь тэмцэн алаг үрдээ ангир уургаа амсуулан аврал эрсээр одсон иргэдээ хайхад олдоогүй нисдэг тэрэг Э.Бат-Үүл даргад бол дулаан суудалдаа тухлах эрх мэдлийнх нь сурталчилгааны зүгээр л нэг хэрэгсэл аж.
Хаана Монгол хүн зовж байна, тэнд Монгол Улсын Засгийн газар байна гэсэн чинь худлаа хэрэг үү.


URL:

Сэтгэгдэл бичих