Д.Энхтайван 22 жилийн дараа Алтайд …

УИХ-ын гишүүн асан, Чингисийн менежментийн холбоо ТББ-ын тэргүүн, Монгол

эр хүн хэмээх омог бадраасан сайхан дууны зохиогч, зураач, Ардчиллын алтан хараацайн нэг гэгддэг Д.Энхтайван гэх энэ эрхэмийг Алтайчууд төдийгүй Монголчууд андахгүй.

 

Photo: Төрөө дээдлэж Түмнээ хөгжүүлцгээе  Шинэчлэе Хөгжье АРДЧИЛСАН НАМ

Учир нь тэрээр үнэхээр ч улс төр, нийгмийн идэвхтэй зүтгэлтэн эрдэмтэн судлаач хүн. Тиймдээ ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга шахуу дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж байдаг нэгэн. Нутгийн зон олон бид ч харж баярлаж бахдаж суудаг билээ.

Тэрээр 90 онд Эрдэнэт хотод Ардчилсан намаа манлайлан сонгуульд оролцож ялуулж байсан гавьяатан гэгддэг. Гэхдээ тэрээр хэтэрхий шулуун шударга хээгүй гүдэсхэн эр хүний зангаараа нэг их “би ялууллаа бид ялчихлаа” гэж цээжээ дэлдээгүй даруухан өнгөрсөн гэдэг.

Гэтэл одоо 22 жилийн дараа Д.Энхтайван энэ сонгуульд  өөрийн төрсөн нутаг Говь-Алтай аймагтаа Ардчилсан намаа олуулаа нь ялуулахаар туг нь болон явж байна.

Түүний явсан газар бүхэн нутгийн зон олон олноороо хуран цугларч Ардчилсан намыг дэмжиж байгаагаа илэрхийлж, шинэчлэлийн бодлогыг талархан хүлээж авч байгаа нь ёстой л нэг ялалын уухай ойрхон байгааг харуулж байна.

Үнэндээ ч Д.Энхтайванд Ардчилсан намыг Алтай нутагтаа ялуулах алга эргүүлэхийн дайтай амар бололтой.

Мөн уулзалтын үеэр Д.Энхтайванаас нутгийн иргэд “та яагаад төрсөн нутагтаа нэр дэвшдэггүй юм бэ” гэж зэмлэх маягтай асууж лавлаж байсныг анхаар ч нэгийг бодох бизээ.

Ингээд Алтай нутгийн хүү шударга дүү Д.Энхтайваныг бидний бахархал болж Алтай нутагтаа ардчиллын ялалтын тугийг мандуулах гэж зорьж яваад гүнээ талархаж энэхүү иргэн хүний санал сэтгэгдлээ сийрүүллээ.

 

Хүндэтгэсэн Алтай нутгийн иргэн  Н.Амар

Photo: Nutgiin ah Dorjgotowtoi shine tur zasgiin bodlogiig baruun Altaid herhen hurgeh talaar yariltslaa. by Enkhtaiwan
Photo: Erdene sumiinhan ene udaa shine tur zasgaa demjiheer shiidjee
Photo
Photo: Delger sumand hiisen Ardchilsan namiin uulzalt
Photo
Photo
Photo

URL:

Сэтгэгдэл бичих