Хөвсгөл аймгийн МАХН-ын дарга гэрээслэл бичлээ
Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо МАХН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийг бүртгэхгүй хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэр гарч, сонгуулийн хорооны буруутай үйл ажиллагааг тогтоосон ч дарга Л.Төмөрбаатар нь тамгаа авч зугтсан юм.
Ийнхүү хууль зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоохын тулд Хөвсгөл аймгийн МАХН-ын дарга Ч.Пүрэв-Осор тус аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, сонгуулийн хорооны дарга Г.Төмөрбаатар нарын хийсэн хууль бус ажиллагааны материалыг цуглуулан АТГ-т өгсөн юм. Гэтэл Ч.Пүрэв-Осорыг Засаг дарга нь дарамталж эхэлсэн байна. Тиймээс Ч.Пүрэв-Осор гэрээслэл бичсэн байна. Түүний гэрээслэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Гэрээслэл
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, ЗДТГ-ын дарга Г.Төмөрбаатар нартай холбоотой 2008-2009 оны худалдан авах ажиллагаанд хууль зөрчиж 12 тендерийг хууль бусаар явуулсан нь Улсын мэргэжпийн хяналтын газрын дүгнэлтээр тогтоогдсон материал, Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжавын хүргэн н.Дандарын Хөвсгөл Дулаан ХХК-тай холбоотой материал, Л.Цэрэнжавын төрсөн дүү Л.Төмөрбаатарын Хөвсгөл Хүнс ХХК-тай холбоотой материал зэргийг АТГ-т Ч.Пүрэв-Осор миний бие өгсөн болно.
2012 оны 11 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ажилчид Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжавын төрсөн дүү Л.Төмөрбаатарын “Хөвсгөл Хүнс” ХХК. “Хөвсгөл Геологи” ХК зэргийг битүүмжилж, Л.Цэрэнжавын төрсөн дүү Л.Тэгшбаяр хорьсон болно.
Хөвсгөл аймгийн МАН-ын Удирдах ажилтнууд Хөвсгөл аймгийн МАХН-ын мянгатын дарга Ч.Пүрэв-Осор намайг АТГ-т өгсөн өргөдлөө татаж ав гэж 2012 оны 11 сарын 17-ны өдөр ятгаж бас эелдгээр дарамталсан болно. Ч Пүрэв-Осор миний бие хүлээж авалгүй, та нарын өөрсдийн чинь хийсэн ажил, МАХН-ыг маань бүртгэхгүй хүний эрхийг боогдуулсан учраас би энэ алхмыг хийсэн. Уг нь та нартай шударгаар өрсөлдөе гэж бодож байсан боловч та нар өөрсдөө шударга бус өрсөлдөөнийг хүссэн гэсэн.
Ингэхэд 2012 оны 11 сарын 21-нд сонгууль болдгоороо болно. 22-нд амьдрал үргэлжилнэ. Хэрвээ чи АТГ-аас өргөдлөө татаж авахгүй бол ах нар чинь өөрөөр л ярина шүү. Чи чинь хоёр хөөрхөн охинтой биз дээ, танай эхнэр Изинис-д ажилладаг байхаа гэх зэргээр эелдэгээр айлган сүрдүүлж байна.
Ч.Пүрэв-Осор миний бие АТГ-д өгсөн материалаа татаж авахгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор манай гэр бүлд ямар нэгэн муу зүйл тохиолдвол Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжавын төрсөн дүү МАН-ын бага хурлын гишүүн Л.Төмөрбаатар, МАН-ын бага хурлын гишүүн н.Цэрэнбат нартай холбоотой болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Гэрээслэл бичсэн : Ч.Пүрэв-Осор
MAXN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Шийтгэх тогтоол
Огноо 2014-06-02
Дугаар 145А
Хэргийн индекс 105/2013/0279/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Төрбатын Шинэбаяр
Шүүгдэгч Л.Төмөрбаатар, Д.Энхболд
Зүйл хэсэг 166.2. – Татвар төлөхөөс зайлсхийх
176.1. – Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах
Улсын яллагч Ж.Ганцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 287, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Лааганы Төмөрбаатарыг татвар ногдох онц их хэмжээний орлогыг нууж, татвар төлөхөөс зайлсхийхыг завдсан гэмт хэрэг,
мөн онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг,
Дэчингомбын Энхболдыг татвар ногдох онц их хэмжээний орлогыг нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-ийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар Л.Төмөрбаатараас 1 /нэг/ сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 35.240.400 төгрөгөөр торгох,
мөн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт зааснаар Л.Төмөрбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.160.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар Д.Энхболдоос 1 /нэг/ сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 35.240.400 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Л.Төмөрбаатарт мөн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.160.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-ийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар Л.Төмөрбаатараас 1 /нэг/ сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 35.240.400 төгрөгөөр торгох ялд багтааж буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж Л.Төмөрбаатарын торгох ялыг нийт 35.240.400 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлйн 47.3 дахь хэсэгт зааснаар Д.Энхболд нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Л.Төмөрбаатарын цагдан хоригдсон 16 хоногийн 1 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгтэй тэнцүүлэн 3.072.000 төгрөгийг торгох ялаас хасч, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг 32.168.000 төгрөг,
Д.Энхболдын цагдан хоригдсон 88 хоногийн 1 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгтэй тэнцүүлэн 16.896.000 төгрөгийг торгох ялаас хасч, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг 15.344.400 төгрөгөөр тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 90.000 ширхэг хуурамч онцгой албан татварын тэмдэг, архинд наасан байсан 250 хуудсаар дугаарлан хэргийн хавтсаар хавтаслан А-4 цаасан дээр эгнүүлэн наасан 5 хавтаст хуурамч онцгой албан татварын тэмдгүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын агуулахад байгаа 21604 ширхэг архийг улсын орлого болгосугай.
8. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Д.Энхболдын эзэмшлийн “Тоёото Марк 2” маркийн сувдан цагаан өнгөтэй, 79-24 УНӨ улсын дугаартай автомашин,
мөн түүний эзэмшлийн “ХААН” банкин дахь 5024281432 тоот төгрөгийн хугацаагүй хадгаламжийн дансан дахь мөнгийг торгуулийн ялд тооцуулахаар НШГАлбанд шилжүүлсүгэй.
9. Л.Төмөрбаатарын хамтран өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 7 дугаар баг, “Далай ван” 1 дүгээр гудамж 36 тоотод байрлалтай, 91 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө,
Л.Төмөрбаатарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 7 дугаар баг, 13 дугаар гудамж, 6-5 тоотод байрлалтай, 562,8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,
Л.Төмөрбаатарын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 7 дугаар баг, “Зүүн нуур” ХҮТөвд байрлалтай, 24839,1 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай газар,
Л.Төмөрбаатарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 7 дугаар баг, “Зүүн нуур” ХҮТөвд байрлалтай, 4680 м.кв талбайтай, 3 давхар, 20 өрөөтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Л.Төмөрбаатарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 7 дугаар баг, “Зүүн нуур” ХҮТөвд байрлалтай, 4029 м.кв талбайтай, 9 объект, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
10. Л.Төмөрбаатарын давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Төрийн сангийн 900005401 тоот дансанд торгуулын ялд төлсөн нийт 32.993.600 төгрөгөөс 32.168.000 төгрөгийг торгуулын ялд тооцож НШГАлбанд шилжүүлж, түүнийг торгуулын ялыг төлсөнд тооцож, үлдэх 825.600 төгрөгийг 1 сая төгрөгийн эд хөрөнгө хураах ялаас хасч тооцож үлдэх хэсгийг түүнээс гаргуулсугай.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.Төмөрбаатарын Нийслэлийн прокурорын газрын Хас банкны 5000503367 тоот дансанд хохиролд төлсөн 2.662.740 төгрөгийг Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст,
Д.Энхболдын давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Төрийн сангийн 900005401 тоот дансанд хохирол төлсөн 37.310.000 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтэс тус тус олгосугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Төмөрбаатар, Д.Энхболд нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧИД С.ПҮРЭВСҮРЭН
Ч.ОТГОНБАЯР