Монгол Улсад суугаа олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй уулзлаа

Уул уурхайн яам Монгол Улсад суугаа олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрынхантай уулзалт ярилцлага зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд найрамдах Куба Улсын Элчин сайдын яам гээд Монгол Улсад суугаа олон улсын 22 байгууллагын суурин төлөөлөгчдийг оролцуулсан өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо.

Дээрх уулзалтын үеэр Уул уурхайн яамны зорилго, зорилтын талаар тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу танилцуулсан юм. Тэрбээр сүүлийн үед дэлхий нийт болон олны анхаарлыг татах болсон Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Тогтвортой байдлын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн талаар уулзалтад оролцогчдод товч мэдээлэл өглөө.

Мөн Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, биелэлт ямар байгаа талаар танилцуулга өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Засгийн газар, Уул уурхайн яам монголын ард түмний эрх ашгийг тэргүүнд тавьж ажиллах болно гэдгээ энэ үеэр онцолж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих