Виза картаа хоорондоо шилжүүлэн ашиглаж байсан 30 оюутан илэрчээ
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт, шалгалтын хэлтсээс том оврын автобусаар үйлчлүүлж байгаа иргэдийн тасалбар авч байгаа эсэх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэмлэх ашиглалт, оюутны виза картад шалгалт хийжээ. Долоо хоногийн хугацаанд хийсэн шалгалтаар давхардсан тоогоор 69 сургуулийн оюутан хамрагдсан бөгөөд хоорондоо виза картаа шилжүүлэн ашиглаж байсан 30 оюутныг илрүүлжээ. Мөн 234 оюутны виза картны наалт хуурамч байсныг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Цаашид тус байгууллагаас дээрх нэгдсэн шалгалтыг дахин явуулах бөгөөд хуурамч наалттай, эсвэл өөр хүний үнэмлэх ашигласан зөрчил илэрвэл хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.
Ч. Батцэцэг
URL: