Залилан хийсэн Малайз иргэдийн шүүх хурал хойшиллоо

Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ Ю Лин, Вон Жан Лун нарт холбогдох шүүх хурал эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас хойшиллоо. Учир нь хуралд улсын яллагчаар оролцох М.Сүхчулуун хүндэтгэх шалтгаантай хэмээн шүүх бүрэлдэхүүнд хүсэлт гаргасан байна. Бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авснаар ирэх арванхоёрдугаар сарын 10-н хүртэл хойшлуулжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан хэмээн буруутган шүүх юм. Тус зүйл ангид энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих