Топ модель Пүүжээ 2 тэрбумын харшинд заларч, гадаад үйлчлэгч нараар бөөцийлүүлж байна

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг топ модель Д.Пүрэвсүрэн Монгол газрын Мянганбаяртай тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу дүрэн, хамтын амьдрал зохиосон ч төд удалгүй салцгаасан. Өрх тусгаарласныхаа дараа хөрөнгө чинээтэй хэд хэдэн эртэй нэр холбогдож амжсан топ модель Д.Пүрэвсүрэн мөрөөдлийн эр хүнээ олсон гэдэг.
Хоёр дахь амьдралаа уул уурхайн эзэн Б.Ганбаяр гэх залуутай холбож, Мөнхжин охиноо хөөрхөн дүүтэй болгосон топ модель үнэхээр л тосонд умбаж, торгонд хөлбөрч байгаа сурагтай. Хосууд Баянзүрх дүүрэгт байрлах “Сакура” хороололд шинэ байр худалдаж авчээ. Тус хотхоны хаусууд тун өндөр үнэтэй
Нэг айлын байр нь 500 мкв талбайтай, гурван давхар бөгөөд нэг метр квадрат нь 3000 ам долларын үнэтэй аж. Энэ байрыг Монгол мөнгөөр үнэлбэл хоёр тэрбум орчим төгрөг болж байгаа юм. Уул уурхайн эзэн залуу шинээр мэндэлсэн хүүхдийнхээ өрөө тасалгаанд ихээхэн анхаарал хандуулж байгаа гэнэ.
Үүнээс гадна гадаадаас өндөр цалинтай гэрийн үйлчлэгч хөлсөлж авсан аж. Өдгөө дөч гарч яваа Б.Ганбаяр хувьд Авсралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Австралийн хөрөнгө оруулагчтай хамтран байгуулсан “Xanadu Mines” компаний Монгол дахь захирал, уул уурхайннууцлаг залуу хөрөнгөтөн юм. Тэрбээр өмнө нь нэр бүхий генералын охин Уянгаа хэмээх бүсгүйтэй гэрлэж явжээ.


ХУЛАНГОО

http://miss.mn/?p=29321


URL:

Сэтгэгдэл бичих