Н.Энхбаяр дарга бидэнтэй байнга холбоотой байгаа

Сангийн сайд Ч.Улаантай орон нутгийн сонгуулийн үйл явцын талаар ярилцлаа.

-Орон нутгийн сон­гууль­тай холбоотой маргаан ихээр дэгдэж байна. Тэр тус­маа МАХН-ын нэр дэв­шигч­дийг хавчин, гадуурх­лаа гэх мессэж сүүлийн үед газар авлаа. Өрөвдүүлэх гэ­сэн арга уу. Эсвэл байдал үнэхээр хүнд байгаа юм уу?

-Манай намаас нэр дэвшиж буй хүмүүс бол ард түмний дунд ажиллаж, амьдарч яваа энгийн иргэд. Гэтэл аливаа албан ту­шаалтнууд тэдэнтэй ард ир­гэдийн төлөөлөл гэдэг утгаар нь хоёрдугаар зэрэгт тавин, харьцаж байгаа явдал гарч байна. Өөрөөр хэлбэл, дунд болон доод түвшинд эрх барьж буй намын төлөөллүүд МАХН-ын нэр дэвшигчдийг элдвээр хавчиж шахан, сон­гуульд оролцуулахгүй байх бүхий л үйл ажиллагааг явуулж байна.

Бид олон түмнээр өрөвдүүлэхийн тулд энэ мэтийн явуургүй арга хэрэглэхгүй. Тэр тусмаа шу­дарга ёсны төлөө ажиллах уриалга, зорилготой учраас бид хэн нэгний сэтгэл хөдлөл рүү бус алсын хараа, зорилго руу ханддаг.

Олон газар ямар нэгэн байдлаар шүүхэд ханд­чих­сан. Анхан шатны шүү­хээс “Сонгуульд орол­цуул” гэсэн шийдвэр гарахаар давж заалдана гээд  хугацаа хожих явдал зөндөө гарч байна.

-Гэхдээ бүх газар хууль зөрчөөгүй нь тодор­хой. Би­­чиг баримтын бүрдүү­лэл­тээс эхлээд  алдаа гарга­сан тохиолдол байдаг л юм билээ?

-Сонгуульд өрсөлдөгч­гүй­гээр оролцож, одоогийн хашиж буй албан тушаалаа  алдахгүйн тулд, эсвэл ямар ч хамаагүй үнээр эрх мэдэл олж авах гэсэн бурангуй, балмад үйл ажиллагааг анхан болон дунд шатанд явуул­саар байна.

Энэ мэтчилэн асуудлаас болоод сонгуулийг хугацаанд нь явуулж чадах уу үгүй юу гэдэг асуудал ч гарч байна шүү дээ. Үндсэндээ хүний эрх, эрх чөлөөг хязгаарлан, Үндсэн хууль зөрчиж байна. Цаашид орон нутгийн сон­гуулийг хэвийн явуулах боломжийг санаатай алдаг­дуул­сан хүмүүстэй хариуц­лага тооцох ёстой гэж бодож байгаа.

-“Шударга  ёс” эвсэл УИХ-ын сонгуулиар тодор­хой хэмжээний амжилттай оролцсон. Тиймээс энэ удаа ч мөн ялах ёстой гэдэгтээ бат итгэчихээд муйхарлан дайраад байгаа юм биш үү?

-“Шударга ёс” эвсэл бүх түвшний сонгуульд орол­цож, дандаа эрх баригч болно гэсэн бололцоо хяз­гаар­лагдмал. Гэхдээ орол­цож буй түвшиндээ эрх мэд­лийн төлөө өрсөлдөж байгаа хоёр намын хоорондын тэнц­вэрийг барих, төрийн үйл ажиллагааны тогтвортой байд­лыг хангаж ард түмний хяналтыг оруулах зорилго тавьж байгаа.

Энэ зорилтдоо хүрэхийн тулд иргэддээ л тулгуурлаж байна. Тиймээс амьдралын төлөө сонгогчидтой мөр зэрэгцэн хамтран зүтгэж байгаа хүмүүсийг нэр дэв­шүүлсэн. Тэд амьдралыг илүү­тэй мэдэх учраас ир­гэдээ ойлгоно, мөн үгээ зо­ригтойгоор хэлж чадна. Шударга ёсны тэмцэлд нэгд­сэн нөхөд маань улстөрийн том эр зориг гаргасан гэж бодож байна.

-Яагаад эр зориг гар­гасан гэж?

-УИХ-ын сонгуулийн өм­нө “Шударга ёс”-ныхонтой уулзах байтугай мэндлэхээс ч цэрвэдэг байсан. Харин одоо ард түмний хандлага өөр болсон.

Шударга ёсны төлөөх    тэмц­лийг   сааруулах   учир­гүй, хүний эрх, эрх чөлөө, хууль ёс алхам тутамд зөр­чигдөж, монгол хүн бай­галийн бая­лаг, нутаг дэвс­гэрийнхээ эзэн байх дархан эрхэд сэв сууж, гадныхны нөлөө орж байна гэдгийг олон түмэн мэддэг болсон. Тиймээс энэ үед ард түмэн хяналт тавих ганц зорилгод нэгдэх нь маш чухал асуу­дал. Үүнийг дэмжиж байгаа учраас шударга ёсны төлөө олон нам нэгдэж байна. Цаа­шид ч олон хүн нэгдэнэ гэдэгт итгэж байна.

-Шударга ёс гээд л байх юм. Та бүхнийг УИХ-д бү­лэгтэй болсон ч өнгөрсөн ху­гацаанд шударга ёсыг бүр­дүүлэхийн яг юу хийсэн юм бол гэж иргэд харж байгаа?

-Бид УИХ-д суудал авс­наа ард иргэдээс маш ха­риуц­лагатай даалгавар авсан гэж бодож байгаа. Эвсэл бү­лэгтэй болж, Засгийн газ­рыг хамтарч байгуулсан уч­раас энэ хүрээнд сонгогч­дынхоо төлөө, мөрийн хөтөл­бөрөө хэ­рэгжүүлэхийн төлөө идэвх­тэй ажиллаж эхэлсэн.

Мэдээж хамтарч ажил­лах хүрээнд зорилтоо хэрэг­жүүлэх үйл хэрэгт тэргүүн эгнээнд байж, хариуцлагатай хүнд ачаануудыг үүрье гэ­дэг байр суурьтай байгаа.  Ин­гэснээр сонгогчдынхоо ит­­гэлийг баталгаажуулна гэсэн зорилго тавьсан. Ту­хайл­бал, УИХ-ын мөрийн хөтбөлбөртөө “Оюу толгойн гэрээг хянаж үзнэ” гэж оруулсан.

 

Өмнөх Засгийн газрын үед сайн гэрээ бол­сон гээд өөрчлөх ажил огт хийгдэхгүй байсан шүү дээ. Тэгвэл энэ ажлын эхний алх­мууд хийг­дэж эхэл­лээ. Хөрөнгө оруу­лал­тын гэ­рээг шинэчлэн сайж­руулах ажлын хэс­гийг Уул уурхайн сайд  Д.Ганхуяг   ахалж байгаа. Үүнтэй хол­боо­тойгоор эдийн засаг, тат­варын механизмыг бо­ловсронгуй болгох аж­лын хэсгийг би ахлан ажил­лаж байна.

Цаашид монгол­чууд­даа илүү ашигтай байх, бо­­ловс­ронгуй болгох та­лаар Сангийн яамны хамт олон маш хянуур судалж, нягталж байгаа.

-Ингэхэд намын дарга тань орон нутгийн сон­гуульд харьцангуй бага нө­­­лөө үзүүлж байх шиг са­нагд­­лаа. Та нөхдийн зүгээс хэр холбоотой байгаа вэ?

-Манай МАХН болон “Шударга ёс” эвсэл дарга­тай. Намын даргатай хол­боо­той асуудал бол илт хууль зөрчсөн, улс­төрийн өр­­­сөл­дөгчөө үйл ажил­ла­гаанд оролцуулахгүй бай­хыг хичээсэн зохиомол хэ­­рэг гэж үзэж байна. Тий­­мээс улс­төрийн энэхүү хэл­мэг­дүүлэлтийг хууль, шу­дарга ёсны хүрээнд үнэн, зөвөөр шийдэх ёстой.

Н.Энхбаяр дарга орон нутгийн сонгуулийн үйл ажил­­лагааг маш тодорхой ажиг­лаж, бидэнтэй бодлого, чиглэлээ байнга зөвлөдөг. Байнгын холбоотой ажиллаж байгаа.

Монголын ард түмэндээ хандаж илгээлт явуулсан. Үүнийг ард түмэн ч судалж бай­гаа нь ажиглагдаж байна.

-Цаг агаарын байдал орон нутгийн сонгуулийн ирцэд нөлөөлөх вий гэсэн таамаглал улам бүр газар авч байна. Ирэх өдрүүдэд хүйтэрч, хүчтэй шуурга болно гээд байгаа?  

-Цаг хугацааны хувьд хүндрэл  гарч  магадгүй. Са­нал хураах өдөр цаг агаар таа­гүй байх төлөв ажиглагдаж байна. Орон нутагт даваа, гүвээ боогдож, бэрхшээл га­рах магадлалтай. Гэсэн ч энэ бүх байдлыг харгалзан үзээд иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. Төр барих эрхээ эдэлдэг боломж учраас туйлын хариуцлагатай сон­­­­гууль гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих