Д.Сарангэрэл тангараг өргөнө

МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудлыг УИХ-д оруулахаар болжээ. Тиймээс өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр болжээ.
УИХ-ын гишүүн У.Хүрэлсэх ар гэрийн гачигдлаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Сонгуулийн хуулийн дагуу намын жагсаалтаар У.Хүрэлсүх гишүүний дараа бичигдсэн гишүүн одоо УИХ-ын тангараг өргөх ёстой.

Тиймээс МАН-ын зүгээс намын жагсаалтын дараагийн гишүүн болох Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх хүсэлтийг СЕХ-нд хүргүүлээд байсан юм.

Ч. Батцэцэг

Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Сэтгэгдэл бичих