Өглөөний сонин гэрэлтүүлэгт ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллагаар тодорлоо

Хотын гэрэлтүүлгийн тухай бодитой, шуурхай мэ­дээл­лийг цаг алдалгүй сур­валж­­лан хүргэж,  ир­гэдийн дуу хоолой болж чад­сан “Гэрэлтүүлэгт ээл­тэй хэв­лэл мэдээллийн байгуул­лага”-аар манай сонин болон “Ийгл-ньюс” телевиз шал­гарлаа.

Нийслэлийн гэрэлтүүл­гийн бодит байдлын талаарх сурвалжилга, мэдээллийн дагуу шаардлагатай арга хэм­жээг авч, үр дүнд хүрсэн гэд­гийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Түүнчлэн “Гэрэлтүүлгийг ашиглагч шилдэг байгуул­лага”, “Гэрэлтүүлэгт ээлтэй байгууллага”, “Гэрэлтүүлэгт ээлтэй иргэн” зэрэг хэд хэдэн номинацийн эздийг тодруулсан юм.

Энэхүү шагналыг  Улаан­баатар хо­тын Захи­раг­чийн ажлын албанаас санаачлан хэрэг­жүүлсэн “Гэрэлтэй хот-Гэгээ­тэй  ирээ­дүй”  хө­төл­бөрийн үр дүнгээр олгосон.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих