Улаан лооль, үхрийн махтай шөл
Орц: Үхрийн мах-1кг, томат паст-300 г, соустай шар буурцаг 1 лааз, улаан лооль 4 ширхэг, бөөрөнхий сонгино 1 ширхэг, давс-10 г
Хийх арга:
1. Үхрийн махыг хүйтэн усанд хийж чанаад тогооноос гаргаж, халуун усаар угааж бэлдэнэ.
2. Бэлдсэн махаа хэсэглэн хэрчээд хайруулын тогоонд хийж, дээр нь соустай шар буурцаг, хэрчсэн бөөрөнхий сонгино, улаан лооль, томатны пастаа хийнэ.
3. Тогоонд халуун ус хийж ширүүн галаар 10 минут буцалгаад, дараа нь зөөлөн галаар 50 минут буцалгана. Эцэст нь давс хийж амтлахад бэлэн болно.
URL: