ХУУЛЬ ЗӨРЧИЖ СУРТАЛЧИЛГАА ХИЙХ ГЭЭД ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ

Чингэлтэй дүүргийн 13-р хороонд оршин суугч иргэн Жавзанг 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрийнх нь ойролцоо нүүрс ачсан машин дайрч амь насыг нь хөнөөжээ. Хүний аминд хүрсэн энэхүү машин нь тус хорооны нүүрс борлуулах цэгт нүүрс хүргэхээр явж байсан байна.

13-р хорооны нүүрс борлуулах цэг нь иргэдэд нүүрс түгээхэд тохиромж муутай, өгсүүр, халтиргаа үүсэх өндөрлөг газар байрлаж байгаа бөгөөд ийм замд нүүрс ачсан машин гулгаж халтирахгүй гэсэн баталгаагүй билээ. Гэвч хорооноос гаргаж өгсөн судалгааны дагуу тохиромжтой цэгт бус харин Ардчилсан намын нэр дэвшигчдийн сурталчилгааны байр шахуу туг далбаа болсон шадар туслагчийнх нь гэрт нүүрс борлуулахаар шийдвэрлэсэн нь иргэдэд олгох хямд нүүрсийг түгээхтэй зэрэгцүүлэн сонгуулийн сурталчилгаагаа хийх зорилготой Ардчилсан намынхны бодлого гэлтэй.

Гэтэл Засгийн газар, нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа ажил санаачлагыг өөрийн болон Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны арга хэрэгсэл болгон Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 34.8.3 дахь заалтын сонгогчийн саналыг татах зорилгоор энэ хуульд заасан бусад бүх төрлийн үйлчилгээ зохион байгуулах, ивээн тэтгэх болон мөн хуулийн 34.8.12 дахь заалтын сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж байгааг илтгэж байна.

Тус дүүргийн нүүрс борлуулах цэгүүдийг зөвхөн 13 хороонд ч бус 17-р хороонд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн сурталчилгааны самбартай цэгийг сонгож байгуулсан нь Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг сурталчилгаандаа ашиглах гэсэн бас нэг оролдлого гэж үзэн Дүүргийн Монгол Ардын Намын хорооны Хяналтын хорооноос Дүүргийн сонгуулийн тойргийн хороондоо гомдол гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих