Хорлоогийн Цэвлээ: НЭГ НҮХЭНД ХОЁРДАХЬ УДААГАА ОЙЧВОЛ ӨНДИЙХГҮЙ БҮР СӨХРӨНӨ.

Ахмадуудын хүсэлтээр бичиж байнга. Ардчилал  бол муу засаглал гэж дэлхийд нэртэй  том удирдагч  агсан У. Черчилл  үнэнийг хэлжээ. Тэр хүн мэдээжээр либерал ардчиллыг хэлсэн байж таарна.

Ардчилсан засаглал нь  либерал ардчилал, нийгмийн  ардчилал гэж  хоёр   анги байдаг.     Либерал ардчилал бол  барууны  хөрөнгөт ёсны  ардчилал.  Либерал  ардчилсан засаглал хэмээхүйн  биет жишээ нь   Монгол оронд   саяхнаас ноёрхоод  байгаа одоогийн   засаглал. Монголын  жишгээр үзвэл олонхийн нэр барьсан УИХ-ын гишүүд, сайд нарын  цаана далдлагдсан либерал   хөрөнгөтний засаглал  мөн байна.   “Шинэчлэл”-ийн  гэх ганган чимэг зүүсэн Алтанхуягийн  засгийн газар  болон З.Энхболдоор даргалуулсан Ардчилсан нам, шудрага ёс эвслийн хэмээх  парламентын  төрх байдлаас харахуйд  энэ   нь ард түмэнд  нэн халгаатай  төр засаг байх  болно гэж  саяхан батлагдсан ирэх оны төсөв  хийгээд  бусад шийдвэрүүдээрээ  монголын  чихтэй бүхэнд шивнэж нүдтэй бүхэнд  тольдуулж байна.

Тухайлж жишээ  дурдвал таван тэрбум долларын  бонд гаргахаар шийдсэн, төрийн мөнгийг дур зоргоор хяналтгүй зарлагадах агуулгатай  “бөөний төсөв” гээчийг бий болгосон, цалин тэтгэврийн нэмэгдэлд ганц улаан мөнгө хялайлгаагүй, Оюунтолгойн гэрээг сайжруулах амлалтаасаа буцсан, ураны шар нунтаг үйлдвэрлэх гэж байгаа  зэрэг цөөн мөртлөө  маш аюултай алхмууд хэрэгжүүлэх гэж байгаа нь  манайд нэгэнт тогтоод байгаа  либерал ардчилалын үнэн нүүр царайг илчилж байна.   Либерал ардчилалыг мөн чанараас нь нягталж үзвэл дамчин мөлжигчдийн ашиг сонирхлыг илэрхийлсэн инцфляцийн засаглал   хэмээн нэрлэж  болох  байна..   Энэ утгаараа  жирийн олон түмнийг   хоосруулан сөхрүүлдэг  харгис бурангуй засаглал гэж  ойлгож болох  аж. Ерөнхий  утгаараа бол    үнэ хөөрөгдлийн улмаас нийлүүлэлт хомстож ядуурал хүчтэй болдог.  Иймээс эдийн засгийн хэт халалтыг  хөргөж  намжаах нийгмийн шаардлагаар   цалин тэтгэвэр нэмэх зэрэг нийгмийн халамжийг  хориглон мөнгөний  нийлүүлэлтэд  хязгаарлалт хийх шаардлага гарч ирдэг байгаа юм.

Ийм явдал нийгмийн давагдашгүй бэрхшээл тохиолдсон үед бас үзэгддэг  учиртай  байна. Манай жишээгээр  үзэхэд  2000-2004 оны хооронд   хэд дахин ган зуд давтагдсны уршгаар  үнэ өсөн эдийн засаг бага халсан тул  Олон улсын валютын сангийн шахалтаар  цалин тэтгэвэр нэмээх бодлогоос татгалзахад хүрч  улмаар  “Түмнээ ядуурлаас аварна” гэсэн  ардын намын бодлого  тасалдаж, ядуурал үргэлжилж  ард түмний сэтгэл оюунд нөлөөлсөн учраас  2004 оны сонгуульд ардын нам  үндсэндээ ялагдаж байсан баримт бий. Гэхдээ элдэв бослого,  үймээн  гараагүй нь яамай  гэж боддог.  Үймээн гаргаж болох далим  хайж байдаг   ихэнх    зохион байгуулагч нар   эзгүй байсан байж магадгүй.   Ер нь  онцолж тэмдэглэхэд либерал ардчилал  бол  эдийн засгийн ардчилал нэрээр  дамын наймаа,  булхай луйврыг  бараг зөнд нь орхидог  учир  их  аюултай засаглал.  Либерал ардчиллын улмаас инфляц хүчтэй болж түүнээс хамгаалахын тулд цалин тэтгэвэр зэргийг  түлхүү нэмэх хэрэгцээ гарч  тэр нь эдийн засгийн  халалт бий болгодог   учраас   эргэх холбоо үүсч цалин   тэтгэврийг нэмэхгүй барьж  тэр байтугай танах оролдлого хийснээс  нийгмийн үймээн самуунд хүрч болдог  хэцүүхэн үр дагавартай  засаглал шиг байгаа юм.  Үүнийг сүүлийн үеийн   баруун европын зарим  орны  эдийн засгийн хямрал харуулж байна.

Энэчлэнгийн уршиг дагавартай барууны либерал ардчилал тус оронд гүнзгийрч нийгмийн ядуу давхрагыг  нийтээр нь  сөхрүүлэх аюулаас хамгаалах хамгийн найдвартай  арга зам бол   нийгмийн ардчиллын засаглал буюу соцдек   засаглал тогтоох явдал мөн  амой.  Манай ардын намын эрмэлзэх зүйл болгон тунхаглаж байдаг  зүүн төвийн үзэл санаа  нь энэхүү соцдек үзэлтэй бүрэн  нийцэж  байгаа юм.   Соцдек үзэл бол монголын одоогийн мөрдөж бүхий шинэ үндсэн хуулийн  нэг гол үзэл санаа мөн юм.  Тус хуулийн 16 дугаар зүйлийн гуравт  “хөдлөх үл хөдлөх эд хөрөнгийг шудрага аргаар олж авах эрхтэй” гэж  заасан байдаг. Чингэхлээр шудрага бус аргаар эд хөрөнгө олж авах явдлыг  тууштай хязгаарлаж  чадсан  цагт үнийн хөөрөгдөл дамын панз наймаа зэрэг нийтийг хамарсан  булхай луйвар  зогсох ёстой.  Ийм дэг журам  жигдэрсэн үед  цалин тэтгэвэр нэмэх, байгалийн баялгийн хувь хишиг тараах зэрэг нь  эдийн засгийн ямар нэгэн халалтыг үүсгэхгүй байх зүй тогтолтой  байна.   Шудрага бүс аргаар хөрөнгөжихийг үндсэн хуулийн хүрээнд  хориглон зогсоох нь  ардын намын  нэг үндсэн чин эрмэлзэл мөн байдгийн учир утга ийм  болно.  Чингэхгүйгээр  жирийн иргэдийн ахуй амьдралыг  цалин тэтгэвэр, нийгмийн халамжийг    нэмэх энгийн арга замаар  дээшлүүлэх   бололцоо нөхцөл үнэндээ олдохгүй  бөгөөд төр засаг хичнээн их мөнгө хөрөнгөтэй болсон ч  ард түмэнд хялайлгах аргагүй болж байдаг юм.  Ийм учраас Монголд нэгэнт нүүрлээд байгаа либерал ардчиллын  сөхрүүлэх аюулыг гэтлэхийн тулд ялангуяа  шудрага бус аргаар  хөрөнгөжиж инфляцаар дарангуйлахаас сэргийлэхийн тулд  ардлын намыг орон нутгийн сонгуульд чухалчлан  дэмжиж   улс төрийн хүчний харилцааг тэнцвэржүүлэх  хэрэгтэй байна.

Өнөөгийн Ардчилсан нам сонгуулийн өмнөх  дүр төрхөө  танигдах  аргагүй өөрчлөж  ааш зангаа хувиргалаа. Манай  сонгогч иргэд үүний түрүүнд   засгийн эрхийг бидэнд өгвөл жаргаахаар амлаж  байсанд нь  итгэн хууртжээ. Тэдний гоё  сайхан амлалтууд нь  тарвага хошгируулдаг  даллуур,  загас гогоддог  дэгээ  мэт  хуурмаг зүйл байж.   Сонгогчид үнэхээр шудрага ариун төртэй байхыг хүсэж байгаа аваас  нэг нүхэнд  хоёр  дахин  ойчиж болохгүйг мэдүүштэй.     Манай нэрт сэтгүүлч Г.Жамъян бээр өнөөгийн монгол төр засаг бүхэлдээ хэдхэн  хувалзны мэдэлд орчихлоо  гэж  онож  халагласан   байна билээ. Либерализмын засаглал бол хувалз төрхтний засаглал мөн болно.  Монголд либерал ардчилал  биш соцдек ардчилал хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих