Суданд алба хааж байсан монгол цэрэг амиа алджээ

Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байсан монгол цэрэг нас барсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэрээр Ховд аймгийн 163 дугаар ангид алба хааж байгаад Судан улсын энхийг сахиулах журмаар тус улсад үүрэг гүйцэтгэж байсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тэрээр зүрхний суурь өвчтэй байсан бөгөөд цаг агаар солигдсоны улмаас сэдэрч улмаар амь насаа алдсан байж болзошгүй юм байна. Албаны эх сурвалжаас тодруулах гэсэн боловч ажлын цаг дууссан хэмээн холбогдох боломжгүй байна. Гэхдээ баттай эх сурвалжийн мэдээлснээр талийгаач залуу 30-35 насны М гэгч байжээ. Түүнийг энэ сарын 18-нд буюу ням гарагт эх оронд авчрах юм байна. Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Чимэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих