Цэргийн жолооч нар сард гурван сая төгрөгийн цалинтай ажиллаж байна

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Дундговь, Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний зарим анги, салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Цогтцэций суманд байрлах “Трансговь” ХХК-иар орж ажил байдалтай нь танилцсан гэнэ.Тус компаниболон  БХЯ-ны хооронд гэрээбайгуулж, цэргийн жолооч нарыг зургаан сарын хугацаатай нүүрс тээвэрлэх ажилд оролцуулж буй юм. Жолооч нарцалингийнхаа  30 хувийг  “Зэвсэгт хүчний хөгжлий нсан”-д оруулж, үлдсэнийг нь гар дээрээ авдаггэнэ. Энд Зэвсэгт хүчний 15 анги, салбараас алба хаагчид ирж, сард дунджаар гурван сая төгрөгийн цалинтай ажиллаж буй юм.

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ цэргийн алба хаагчидтай уулзах үеэрээ “Хугацаат цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтад өргөнөөр оролцуулж, тэднийг цэргийн алба хаах хугацаанд нь мэргэжилтэй болгох, ажлын байраар хангах асуудлыг судалж байгаа. Үндэсний уул, уурхайн хөгжилд ач холбогдолтой хүнд машин механизмын болон инженер техникийн мэргэжилтэй ажилчдыг энэ шугамаар зах зээлд бэлтгэх зорилго тавьж байна”  гэж хэлжээ.

Н.Мөрөн


URL:

Сэтгэгдэл бичих