Цагдааг дууд КАМЕРТАЙ нь

“Зарим жолооч нар маш бүдүүлэг, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, үүргээсээ урьтаж эрх ярина, үгээр давшилна, эгдүү нь хүрвэл зодно” гэсэн бол зарим жолооч нар мөчөөгөө өгөлгүй “Цагдаа нар бүдүүлэг, торгохоо урьтал болгодог, шударга бус ханддаг, дарамталдаг” гэлээ.

“Цагдаа, жолооч хоёрын харилцааг анах төхөөрөмж бий болбол амар байхсан” гэх хүсэл өнөөдрийн байдлаар биелээд байна.

Камертай нүдний шил зүүсэн замын цагдаа “Баруун дөрвөн зам”-ын хотын төв чиглэл рүү явах автобусны зогсоолын хавьд зогсож байна. Хэдэн зүйл асууя гэж шалгаасаар эцэст нь дараах хариултыг авсан юм. Дор сийрүүлье.

Жич: Зураг дарах хэрэггүй гэж хүссэн тул тэс өөр зураг орууллаа

Золья: Жолооч нар камерийг анзаарч байна уу? Харин энгэрийн камер мэдэгдэхээргүй юм байна, тийм үү?

Цагдаа: Камертай нүдний шил учраас шууд анзаардаг. Харин энгэрийн төхөөрөмжийг одоогоор анзаарахгүй л байна.

Золья: Камерийг хэдэн цаг ашиглах боломжтой вэ?

Цагдаа: Хоёр цаг орчим зайгаа барьдаг. Цэнэглэж хэрэглэдэг юм.

Золья: Зай нь дуусахаар ажиллагаагүй болох юм байна. Цэнэглэж дуусахыг нь хүлээгээд суудаггүй биздээ?

Цагдаа: Тиймээс л зайлшгүй шаардлага гарсан үед камераа асааж хэрэглэж байгаа.

Золья: Байнга ашиглахгүй юм бол энэ эдийн хэрэг байна уу?

Цагдаа: Камерний хэрэг гарахгүй үе бас бий шүү дээ.

Золья: Тэгэхээр камернаас болж жолооч нарын харьцаа, хандлага өөр болж байна уу?

Цагдаа: Эрс өөр. Наадах чинь бичиж байгаа юм уу гээд л асуугаад байдаг болсон.

Золья: Ажиллаж байна гэж хэлбэл юу гэж хэлдэг вэ?

Цагдаа: Жолооч, цагдаа хоёрын дунд маргаан гарах асуудалгүй болно.

Ер нь хэн нь хэнийгээ гэхэв.

Гээндээ ч бий, гоондоо ч бий, тийм үү?

Харин камерийн ашиглалт хэр байх бол. Үр нөлөөгөө өгөх нь үү?

Харж л сууя

Эх сурвалж banjig.net


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих