Халз мэтгэлцээн өнөөдөр болно

Өнгөрсөн мягмар гаригт “Эмнэлгийг эмнэлэг хэвээр нь үлдээе” хөдөлгөөнийхөн  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт шаардлага хүргүүлж, тэднийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж байгаа байранд ирж, асуудалтай газар дээр нь танилцаж, халз мэтгэлцэж, хууль зөрчсөн шийдвэрээ цуцлахыг уриалаад байгаа. Халз мэтгэлцээн өнөөдөр  11 цагаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байранд болно. Нийслэлийн 1.3 сая иргэнд үйлчлэх боломжтой эмнэлгийн байранд нийтдээ 130 гаруйхан хүний ширээ сандлыг зөөж оруулах шийдвэр гаргасан албан тушаалтнууд энэхүү халз мэтгэлцээнд ирэх эсэх нь харин тодорхойгүй байна. Гэхдээ “Эмнэлэгийг эмнэлэг хэвээр нь үлдээе” хөдөлгөөнийхөн  өнөөдөр 11 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нартай уулзахаар ажлын байран дээрээ хүлээж байна.


URL:

Сэтгэгдэл бичих