Тусгаар тогтнолоо үгүйсгэж улс төр хийв
УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзориг Н.Төмөрхүү нар илт давуу саналаар ялалт байгуулсан ч АН-ынхан СЕХ-той хамтран хууль зөрчин зүтгүүлсээр байгаа.
УИХ-ын дарга З.Энхболд чулганаа завсарлуулж аваад цаг гарган тус тойрог дээр очиж ажиллахаар болсон байна.
Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн Д.Сумьяабазар, Л.Эрхэмбаяр нар сонгогчдын 28 хувиас дээш санал авч чадаагүй учраас санал хураалтыг орон нутгийн сонгууль хүртэл хойшлуулсан. Гэтэл Л.Эрхэмбаяр шударга өрсөлдөхөөс бас л арагш сууж, ард түмний саналаар бус шүүхийн аргаар Г.Батхүү, Д.Зоригт нар шиг УИХ-д залрахыг санаархаж эхлэв бололтой. Орон нутгийн сонгуультай хамт явагдах байсан дахин санал хураалт Л.Эрхэмбаярын увайгүй үйлдлээс болж дахин хойшилжээ. Шударга л байцгаая л даа гэсэн Ерөнхийлөгчийн үгийг буруугаар ойлгоод байх шиг. Тэд ард түмний саналыг шударга сонгуулиар бус шүүхийн замаар луйвардаж төрийн эрхийг булаан авахыг санаархаж байгааг эдгээр үйлдлүүд нь баталж байна. АН ямар нэг аргаар УИХ дахь суудлынхаа тоог 38-д хүргэж Засгийг эрхийг ямар нэгэн эвсэл, хяналтгүйгээр дангаараа барихыг хүсч байгаа юм.
Хотын дарга том улс төрч Э.Бат-Үүл Лениний хөшөөг буулгах үеэрээ “Хятадын коммунистууд олон сая энгийн иргэдээ хядсан…” хэмээн гадаад харилцааны нэгдүгээр курсын оюутнаас ч долоон дор юм ярьж, хоёр орны дипломат харилцаанд сэв суулгаж буйгаа юманд тоохгүй байгаа нь улсын нийслэлийг удирдаж байгаа хүн гэхэд даанч өрөвдмөөр.АН-ынхан УИХ-д арай олон суудал авсандаа эрдэж, БНМАУ-аа тунхагласан өдрөө ч үгүйсгэн бүх нийтээр амардаг өдөр байсныг олонхиороо хүч түрэн болиуллаа. Улс төр хийж болох ч улсаа тунхагласан өдрөөрөө хүртэл улс төр хийж болдогоо хэмээн олон хүн халаглаж байна.
URL: