Хятадын шинэ удирдагчийг маргааш сонгоно

Хятадын ирээдүйн удирдагчийг сонгох Коммунист намын 18 дугаар их хурал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт эхэлсэн билээ. Маргааш шинэ удирдлагуудыг сонгох хурал хэдэн өдрийн туршид төлөөлөгчдийн түлхүүр асуудлын талаар тавьсан илтгэлээр үргэлжилсэн юм.

Дэд ерөнхийлөгч Ши Жиньпин намын ерөнхий нарийн бичгээр сонгогдон, гуравдугаар сард болох бүгд хурлаар ерөнхийлөгчийн үүргээ авна хэмээн олон улс их Хятадын зүг хараагаа чилээж, таамаглаж байна. Харин төрийн нарийн бичгийн дэд дарга Вень Жибаогийн орыг Ли Кекиань залгамжилна хэмээн тооцоолж буй.

Цагаач ажилтнаас эхлээд олимпийн усан сэлэлтийн аварга гээд 2268 төлөөлөгч оролцож буй /2270 оролцох ёстойгоос хоёр нь хурлаас өмнө нас барсан/ их хуралд одоогийн удирдагч Ху Зиньтао “Үндэстний улс” хэмээн нэртэй илтгэлээр арван жилийн ажлаа тайлагнасан юм.
Д.Идэр


URL:

Сэтгэгдэл бичих