Тв тохиролцоо нэрийн дор хуурамч муу бараа заржээ
“B” телевизийн ТВ тохиролцоо нэвтрүүлэгт холбогдсон иргэн Оюун нь тэмээний ноосон хөнжлыг 20 мянган төгрөгөөр авахаар тохиролцжээ. Цэцэг төвийн хоёр давхарт байрлах Тв тохиролцооны дэлгүүрээс очиж авсан хөнжилөөс хялгас ихээр бутран гарч гэр орон болон эд хогшлыг хялгасаар дүүргэж орхисон талаар тэр ярьж байна. Худалдан авагч Д.Оюун ” Хамгийн гол нь 100 хувь тэмээний ноосон хөнжил гэж сурталчилсан. Гэтэл тэмээний хялгасан хөнжил байсан. Авсан оройдоо хэрэглээд үзэхэд маш их хялгас гарч, гэрийн газар дахь хивс болон бид нарын хувцасанд битүү хялгас наалдсан. Бүр сүүлдээ аяга таваг, идэж уух юман дээр хүртэл хялгас наалдаад байхаар нь гаргаж хаясан. Гэрийнхэний ам хамар луу хялгас ороод тагларчих гээд байсан учраас аргагүйн эрхэнд хэрэглэхээ больсон. 50 хувь хямдарсан нэрийдлээр муу бараагаа телевизээр рекламдаж хүмүүст зарж болохгүй. 20 мянган төгрөг юм чинь яадаг юм гэж бас орхиж болохгүй. 20.000 мянган төгрөгөөр хөнжил авчихаад хэрэглэхгүй хаяна гэдэг нь тэр мөнгийг салхинд хийсгэж байгаатай адил. Түүний оронд хүүхэддээ тараг, ааруул авч өгсөн дээр” гэж хэлсэн. ТВ тохиролцоогоор ороод 20 мянган төгрөгөөрөө тэмээний ноосон хөнжил аваад хэрэглэхгүй хаясан хэдэн иргэн байгааг хэлэхэд хэцүү ч энэ мэт хуурамч муу бараагаа телевизээр сурталчилж иргэдэд зарж болмооргүй санагдана .
URL: