Өнөөдөр болох тоглолтууд
“FIFA”-ын хүрээн дэх шигшээ багуудын нөхөрсөг тоглолт өнөөдөр Дэлхийн өнцөг булан бүрт явагдана. Италийн Парма хотноо Италичууд гурван өнгөтнүүдийг хүлээн авах бол Амстердам хотноо Нидерланд – Германы тоглолт болно. Оросууд Краснодар хотдоо АНУ-н шигшээтэй тоглох бол Швед – Английн багууд Шведийн нийслэлд тулах нь. Ингээд та бүхэнд өнөөдөр болох сонирхолтой тоглолтуудын хуваарийг танилцуулья. /УБ-н цагаар/
18.00: БНСУ – Австрали
19.35: БНХАУ – Шинэ Зеланд
23.00: ОХУ – АНУ
01.00: Саудын Араб – Аргентин
03.00: Румын – Бельги
03.00: Чили – Серби
03.00: Турк – Дани
03.30: Нидерланд – Герман
03.30: Швед –Англи
03.30: Австри – Кот Д’ивиоре
03.45: Ирланд – Грек
03.45: Польш – Уругвай
03.50: Итали – Франц
05.30: Панама – Испани
08.30: Бразил – Колумб
URL: