Төрсөн сар албан тушаалын амжилтад нөлөөлдөг

Хүний төрсөн сар түүний албан тушаал ахихад нөлөөлдгийг Канадын Британийн Колумбийн Их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Профессор Морис Леви 1992-2009 онд  S&P 500-гийн (сагсандаа хамгийн их хөрөнгөтэй АНУ-ын  500 шилдэг хувьцаат компанийн фондын индекс) компаниудын 375 ерөнхий захирлын дунд  түүвэр судалгаа явуулснаар төрсөн  сар  ямар  нөлөөтэй байдагт мэргэжил нэгтнүүдийнхээ хамт дүн шинжилгээ хийсэн байна. Захирлуудын түүвэрлэлтээс 6,13 хувь нь л зургадугаар сар, харин 5,87 хувь нь долдугаар сард төржээ. Харьцуулах үүднээс дурдахад,  гуравдугаар сард төрөгсдийн  12,53,  дөрөвдүгээр сарынхан 10,67 хувь байжээ. Судлаагчдын хэлснээс үзвэл, тэдний олж авсан мэдээ нь “зуны” хүүхдүүд  сургуульд сурч байхад насаар нь  ангилах аргаар илрүүлсэн  сонин үзэгдэл болох төрсөн сарын нөлөөнөөс үүдэн компанийн захирал цөөн болдог байна.

Зургаа, долдугаар сард төрсөн захирлууд сургуульд сурч байхдаа ангидаа насаараа хамгийн бага нь, гэтэл гурав, дөрөвдүгээр сард төрөгсөд насаараа хамгийн том нь байжээ.  Сүүлчийн хүүхдүүд эхний хүүхдүүдийгээ  бодвол  сурлага сайтай  байсан бөгөөд тэд ердөө л биеийн хөгжил тааруухан  байжээ. Сургуульд сайн сурч байснаар удирдагч болох, мэдлэг олж авах илүү өргөн боломжтой байх нь олонтаа байдаг учир цаашдын амьдралдаа  их давуу байдалтай болдог  гэж судлаачид тэмдэглэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих