Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна

Монгол улсын Ерөнхийлөгч хүртэл Цөмийн хаягдалыг булшлахыг хориглож, бараг манай улсад дахин ийм сэдвийн мэдээлэл гарахгүй хэмээж байсан нь зүгээр л шуугианыг аргацаах, намдаах нэгэн заль байжээ.

 

Ард түмний өмнө 4 жил жүжиглэсэн шигээ тэр үед мөн л жүжиглэж, хөөрхөн дөнгөчихдөг байсныг өчигдрийн Засгийн газрын хуралдсан дахин батлаад өглөө. Нэг үгээр хэлбэл бүрэн эрхээ дуусахаасаа өмнө нь монголчуудыг булшлах шийдвэрийг МАН-ын тэргүүлсэн Засгийн газар гаргачихлаа.
Өчигдрийн хуралдсан Засгийн газар “Монгол улсын 2012-2017 оны Хөрөнгө Оруулалтын Хөтөлбөр” баталсан билээ. Харин энэ хөтөлбөрт Монголд цөмийн хаягдал булшлах ажил зогсоогүйгээр үл барам 2013 оноос булшлах агууламжаа барихаар төлөвлөгдсөн байна.

Тус хөтөлбөрт цөмийн хаягдлын талаар хэд хэдэн заалт оржээ. Тодруулбал цацраг идэвхит ашигт малтмалыг ашиглах, булшлах байгууламж болон радиохимийн лабораторийг Алдартолгойд байгуулахаар тусгажээ. Тэд энэхүү ажлыг 2013-14 онд байгуулахаар болсон байна.

 

Мөн түүнчлэн цацраг идэвхит ашигт малтмалын хаягдлыг хадгалах булшлах, лабораторийг ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр заажээ.

 

Хэдийгээр эдгээр байгуулахаар төлөвлөж буй лабораторийг дотооддоо зориулан байгуулж болох ч гадны улсуудын хаягдалыг авах өндөр магадлалтай болчихож байгаа юм.

 

Мэдээж бэлэн байгаа саванд хийхгүй хадгалаад байна гэдэг жинхэнэ үлгэр биз.
Тэгээд ч гадны улс орнуудад Монгол хаягдалаа булшлах талаар аль хэдийнэ яригдаад эхэлчихсэн, бараг шийдчихсэн юм ярьж байхад манайхан өөрсдөө үгүй хэмээн гүрийж байсан. Харин энэ гүрийлт ийнхүү илчлэгдлээ.

http://www.mglclub.com/index.php?mid=news5&document_srl=6321678


URL:

Сэтгэгдэл бичих