Грекийн парламент 2013 оны төсвийн төслийг баталжээ

Грекийн парламент 12-ны өглөө 2013 оны төсвийн төслийг баталсан нь олон улсын өрийн эзэд дараачийн тусламжийн зээл олгох урьдчилсан нөхцлийг бүрдүүлж өгчээ.

Уг төсвийн төсөлд голдуу цалин, өндөр настны нөхөн олговроос нийт 10 тэрбум евро буюу 12 тэрбум 700 сая ам. долларыг хасна гэжээ. Төсөвт мөн урьдчилан тооцоолсноор, Грек 2020 он гэхэд өрийн GDP-д эзлэх харьцааг 120 хувь хүртэл бууруулах зорилгыг биелүүлэх нь хэцүү явдал юм гэжээ.

Грекийн парламент 8-ны өдөр 13 тэрбум 500 сая евро буюу бараг 17 тэрбум 200 сая ам. доллар хэмнэх тогтоолын төслийг цөөн хэдэн саналын давуугаар баталжээ. Өмнөх төсвийн төсөл болон тогтоолын төслийг баталсан нь Европын холбоо болон Олон улсын валютын сангаас Грект 31 тэрбум 500 сая евро буюу бараг 40 тэрбум 100 сая ам. долларын тусламжийн зээл олгоход урьдчилсан нөхцлийг бүрдүүлжээ.

Хэрэв дээрх зээлийг олж чадахгүйд хүрвэл Грекийн бэлэн мөнгөний нөөц мөн сарын 16-ны өдөр барагдсаныг мэдэгдэх болно гэж Грекийн ерөнхий сайд Антонис Самарас олон удаа илэрхийллээ.

Одоогоор олон улсын өрийн эзэд Грекийн өрийг бууруулах хурд болон хэмжээний талаар санал зөрөлдөөнтэй байна. Энэхүү санал зөрөлдөөний байдлаас үзвэл, 12-ны өдрийн Евро бүсийн сангийн сайд нарын хурлаар Грект зээл олгох асуудалд тодорхой шийд гаргаж чадахгүй байж магадгүй байна. Иймэрхүү нөхцөл байдалд Грек улс13-ны өдөр засгийн газрын бондоо дуудлага худалдаанд оруулж, яг одоо тулгамдаад байгаа хөрөнгө мөнгөний хэрэгцээ шаардлагаа зохицуулах төлөвтэй байна.

\Хуар\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих