Улсын дугаараар хязгаарладаг зохицуулалт баярын өдөр үйлчлэхгүй

УИХ-аас энэ сарын 8-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан 11 сарын 14-ний өдрийг  “Их эзэн Чингис хааны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амрахаар хуульчилсан. Энэхүү үйл явдалтай холбогдуулан бүх нийтийн амралтын өдрөөр авто машиныг улсын дугаараар хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах журам хэвээр мөрдөгдөх үү гэдэг асуултыг иргэд НЗДТГ болон холбогдох албан тушаалтнаас маш ихээр асууж байгаа юм.

Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу  Замын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа  Ц.Жаргалсайханаас энэ талаар  тодруулахад, УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу энэ сарын 14-нд бүх нийтээр амарна. Хуулиар амралтын өдөр гэж заасан учраас авто машиныг  улсын дугаараар нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулдаг журам үйлчлэхгүй гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих