Бурхангүй газрын бумба галзуурна гэдэгсэн
Сингапур улсын харьяат, хөгжмийн продюсер Рагу манай улсад ёстой од болж байнаа. Ер нь Монголын дуучид Paгугaap өөрийгөө рекламдуулахгүй бол үнэд хүрэхээ байсан юм биш үү. Хэн нэг нь цомог эсвэл шинэ дуу хийлээ гэхэд түүнийг л хань бараа болгон дуудчихсан өнөөх нь алаг нүдээ эргэлдүүлэн монголоор хазгай муруй ярин хэвлэлийн хуралд нь сууж харагдах юм.
Нэлээд дээхнэ дуучин Нарангийн цомгийн баярт рекламны пауз болоод “Наран гоё, би Наранд хайртай” гээд сууж байсан сүүлд нь бас Укагийн цомгийн нээлтэнд ирчихсэн өнөөх л хэлдгээ хэлээд сууж л харагдсан. Гэтэл саяхан дуучин Мишээлийн хэвлэлийн хурал дээр бас л “Мишээл миний хамгийн сайн найз, бас гоё” гэчихсэн аялгуу сайхан монгол хэлийг минь англи хэлтэй хоспуулан хазгай муруй яриад сууж байна билээ.
Урлагийнханд үнэлгээ өгөх хүн Рагугаас өөр байхгүй гэж үү. Эсвэл бурхангүй газрын бумба галзуурна гэдэг энэ юм болов уу.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: