Зэвсэглэсэн этгээд цагдаа руу буудахыг завджээ

Чингэлтэй дүүргийн харьяат, 29 настай Н гэгч өөрийн төрсөн ах болох 33 настай Б-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бөөрөн тус газарт нь хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Хэрэг энэ сарын 8-ны 22.00 цагийн үед гарсан талаар эх сурвалж мэдээллээ.

Сэжигтэн этгээд хэргийн газраас ТОЗ-8 маркийн буу болон 100 ширхэг сум авч, оргон зайлсан байна. Хэргийн мөрөөр ажилласан “Тусгай бүлэг”-ийн долоон алба хаагч энэ сарын 09-ний 06.40 цагийн орчимд Дадал сумаас урагш 25 км-ын зайд байх Онон багийн нутаг, Угалзарын адаг гэх газраас сэжигтнийг баривчилжээ. Төрсөн ахынхаа аминд хүрсэн Н гэгчийг баривчлах үед тэрбээр цагдаагийн алба хаагчдыг буудахыг завдсан байна.

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих