Эмч нар хүүхэд худалдаалж байсан нь илэрчээ
Египетэд дөнгөж мэндэлсэн нярайг үр хүүхэдгүй гэр бүлд худалдаалдаг таван хүн баригджээ.
Энэ талаар «ТСН» мэдээлэв. Хэрэгтнүүдийн хоёр нь сувилагч, нэг нь эмч бөгөөд Каир хотын нэгэн эмнэлэгт ажилладаг байжээ. Эмнэлгийн удирдлагууд энэхүү хэргийг цагдаагийнхнаас нууж чадсан байна. Гэмт хэргийн бүлэглэлийнхэн сүүлийн гурван жилд 300 нярайг дунджаар 570 ам.доллараар зарсан аж. Тэд хүүхэд хүсээгүй ч үр хөндөлт хийлгэхэд хэтэрхий оройтсон эмэгтэйчүүдийг «ангуучилж», кесарев хагалгаагаар хүүхдийг нь авдаг байсан гэнэ. Ингээд нярайг үр хүүхэдгүй гэр бүлд худалддаг байжээ. Египетэд хүүхэд үрчлэхийг хуулиар хориглодог юм байна.
Эх сурвалж:Өглөөний сонин
URL: