ХӨШӨӨТИЙН НҮҮРСНИЙ ЗАМ БУЮУ ТӨРИЙН САЙДЫГ ҮЛ ТООМСОРЛОДОГ ГОРДОН ПҮҮН ГЭЖ ХЭН БЭ
Гэвч Хятадын хөрөнгө оруулагчид Монголын баялаг, Хөшөө- тийн нүүр сийг хамгийн дөт,
бас хямдаар тээ вэрлэх зорилгоор алс хязгаарын Хов дод олон сая ам.долларын хө рөнгө хаяж энэ замыг тавьсан нь одоо нэгэнт ил болоод байна. Хоёр жи лийн өмнө 1900 хятад ажилчин оруулж ирж хүн хүчээр “зодон” тун шаргуу тавьж, 2010 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан.
Гэвч энэ зам өнөөдрийг хүртэл ашиглалтад бүрэн ороогүй төдийгүй дутуу хагас тавигдсан, Улсын комисст хүлээлгэж өгөөгүй замаар нүүрс тээвэрлэж, Монгол Улсын хуулийг зөрчиж байгааг ЗТБХБ-ын дэд сайд Л.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг илрүүлжээ. Хамгийн ноцтой нь Монголын хууль, Засгийн газрын бодлого шийдвэрийг үл ойшоодог энэ компанийнхан 80- 100 тоннын даацтай хүнд даацын машинаараа улсын төсвийн хөрөнгөөр, ард түмэндээ зориулан тавьсан Мянганы замаар тээвэр хийн, сүйт гэж байна.
Тиймээс энэ сарын найманд тус ажлын хэсгийнхэн Хөшөөтийн уурхайд ажиллаж, “Мо Эн Ко” компанийн болон орон нутгийн удирдлагуудтай уулзаж, энэ хууль бус, хулгайн үйл ажиллагааг нь зогсоосноо албан ёсоор мэдэгджээ. Шалгалтаар тус компани эрх бүхий яам, агентлагийн зөвшөөрөлгүйгээр тээвэрлэлт хийж, түүхий нүүрс БНХАУ руу гаргасан, замын ажил дуусаагүй, Улсын комисс хүлээж аваагүй байхад тээвэрлэлт хийсэн, замын ажлыг технологийн дагуу хийгээгүй, орон нутагтай байгуулсан гэрээгээ зөрчиж Хятадын жолооч нарыг авч ажиллуулсан зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байна.
Үүнийг компанийн удирдлагуудад танил цуулж, албан ёсоор мэдээлэл авахыг хүсчээ. Ажлын хэсгийнхний зарласан хуралд “Мо Эн Ко” компанийн Хөгжил төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан гүйцэтгэх захирал буюу Хятадын талын хамгийн том төлөөлөл болох Гордон Пүүн захирал нь оролцсон ч Монголын Засгийн газрын төлөө- лөгч, салбарын яамны удирдлагуудыг үл тоомсорлон харилцсан нь хурлын протоколд тэмдэглэгдэн үлджээ. Үүнээс хэсэгчлэн хүргэе. Гордон Пүүн (“Мо Эн Ко” компанийн Хөгжил төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан гүйцэтгэх захирал): -Хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Бидэнд бэлтгэл байхгүй байна.
Л.Пүрэвдорж (ЗТБХБ-ын дэд сайд): -Таныг энэ хуралд оролцохыг албан ёсоор мэдэгдэж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан шүү дээ Гордон Пүүн: Та яагаад манай ажилд оролцоод байгаа юм бэ. Бид ажлаа хийж байна. Ер нь Засгийн газар юу вэ. Танд хэлэх юм бидэнд байхгүй.
Ер нь түүхий нүүрс гаргахыг хориглосон хуулийн заалт танай хуульд байхгүй. Энэ талаар танхимд сууж байгаа хүмүүсээс асуумаар байна.
Л.Пүрэвдорж: -Хөшөөтийн нүүрсийг угааж гаргах ёстой. Ийм бодлогыг Засгийн газар барьж байгаа. Гаалийн байцаагч нар юу харж, ямар хяналт тавьдаг юм бэ. Технологийн дагуу хийгдээгүй, Улсын комисс хүлээж аваагүй ийм зам дээр осол гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ. “Мо Эн Ко” компани хууль зөрчих хэмжээнд яагаад хүрснийг орон нутгийнхан сайн бодох хэрэгтэй шүү.
Гаалийн газар ер нь юу хийж байна вэ
Алзахгүйбаатар (Ховд аймгийн Гаалийн газрын дарга): -1998 оны УИХ-ын тавдугаар тогтоолд хориглох, хориглохгүй барааг зааж өгсөн байдаг. Энэ бараанд түүхий нүүрс байхгүй. Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 тоот тогтоолоор нүүрс гаргахыг хориглоогүй.
Цэвээнравдан (Аймгийн ИТХын тэргүүлэгч):
-Орон нутгийн саналыг хүлээж аваагүй үед бид таны саналыг хүлээж авахгүй. Орон нутгийн байгууллагатай заавал гэрээ хийх шаардлагатай.
Гордон Пүүн: -Таны асуултад хуулийн хэлтэстэйгээ хэлэлцэж хариу өгнө. Удирдах зөвлөлөөрөө ч ярина.
Басхүү (Хөшөөтийн уурхайн орлогч дарга): -Өмнөговьд шаардлага хангахгүй замаар Тавантолгойн нүүрсийг тээвэрлэж байдаг. Гэтэл энд “Мо Эн Ко” замаа барьсан байтал яагаад нүүрс тээвэрлэж болдоггүй юм бэ Л.Пүрэвдорж: -Та нар хууль дүрэм, гэрээгээ баримтлах хэрэгтэй.
Зам тавиад Улсын комисст хүлээлгэж өгсний дараа нүүрс тээвэрлэнэ гэсэн заалт бий шүү Басхүү: -Замаар туршилтын журмаар нүрс тээвэрлэж болдоггүй юм уу
Н.Нямдаваа (ЗТБХБЯ-ны газрын орлогч дарга): -Танай компани улсын ашиглалтад аваагүй, хөдөлгөөн нээгээгүй замаар хууль зөрчиж, нүүрс тээвэрлэсэн. Авто замыг туршина гэсэн ойлголт байдаггүй. Харин автомашиныг л үйлдвэрээс гарахад нь туршдаг тал бий. Ийм нэг хурал болжээ. Монголын хуулийг, төрийн төлөөлөлтэй иймэрхүү байдалтай харилцаж, хэг ёг хийсэн байдалтайгаар “Мо Эн Ко” компанийн хятад, монгол дарга нар ажлын хэсгийнхэнтэй хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.
1. Хөшөөтөөс-Булган-Ярантын автозамыг бүрэн барьж дуусаж, Улсын комисс хүлээж авсны дараа тээвэрлэлтийн ажил эхлэх 2. “Мо Эн Ко” компани орон нутгийн тээвэрчидтэй тээвэрлэлтийн гэрээ хийх
3. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тээвэр авто замын газар, Авто замын газар уялдаа холбоотой ажиллах
4. Нүүрс тээвэрлэлтийн ажлын 30-50 хувийг орон нутгийн тээвэрчдээр тээвэрлүүлэх
5. Замын ажлыг хурдан шуурхай хийж дуусгах ЗТБХБЯ-ны ажлын хэсэг Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд ажиллаж дээрх шийдвэрийг гаргасантай холбогдуулан орон нутгийнхантай холбогдож байдал ямар байгааг тодрууллаа. Яамны ажлын хэсгийг Улаанбаатар буцсаны дараа “Мо Эн Ко” компанийнхан аймгийн удирдлагуудтай хэд хэдэн удаа тусгайлан уулзаж, нүүрсний тээвэрлэлтээ үргэлжлүүлэх гэж нэлээд шахаж шаардсан сураг байна.
Хэрэв үнэн бол тэд салбарын яамны ажлын хэсгийн шаардлагыг орон нутагт нь завхруулах оролдлого хийж буй бололтой. ЗТБХБ-ын дэд сайд Л.Пүрэвдорж Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд ажилласан талаараа Засгийн газар, УИХ-д ажлаа тайлагнах нь лавтай.
Харин тэр үед нийслэлээс 1000 км-т алслагдсан Ховдын баруун хязгаарт Хятадын нэг компани хэрхэн даварч буй бодит байдлыг төр, засаг анзаарч, дорвитой анхаарал хандуулна гэдэгт итгэж хүлээх л үлдэж байна. Дашрамд дуулгахад БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компани Хөшөөтөөс гадна хэд хэдэн ордод хөрөнгө оруулан Монголын баруун хязгаарын баялагт эзэн суугаад байгааг дараагийн нийтлэлүүдээрээ уншигчдад хүргэнэ.
“Өнөөдөр”
URL: