Төрийн албыг төрөл саднаар дүүргэсэн ”Шинэчлэл”

Төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой, Төрийн албаны тухай хууль нь ил тод, шударга зарчим дээр суурилсан тийм улс орон өндөр хөгжилд хүрдгийг АНУ, Канад, Япон, Австрали зэрэг улсын туршлагаас харж болох билээ. Харин манай улсад энэхүү зарчим эсрэгээрээ үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдож, АН олонхи болсон цагаас хойш төрийн алба ёстой л төрөл садны алба болон хувираад байна.

… “Шинэчлэлийн” гэх гоё нэр тэй Засгийн газар намчирхах, нутгархах, гэр бүлэрхэх, албан тушаал, эрх мэдлийн нэр сүрээр төрийн байгууллагын дотоод ажил хэрэгт гүн гүнзгий хутгалдах болов. Хү ний нөөцийн бодлогод ил далд хэлбэрээр нөлөөлж, ард түмний хэлдгээр “Төрийн албыг төрлийн алба” болгон хувиргаж байгаа зүй бус үзэгдэл нэгэнт бий болж, хэзээ арилах нь мэдэгдэхгүйгээр бууриа заслаа.
    УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дараа төрийн албан дахь халаа сэлгээ идэвхжиж, АН-ын зүгээс мэргэжлийн бус хүмүүсээ төрийн албанд томилуулж хууль, журмыг уландаа гишгэх нь хэвийн үзэгдэл болжээ. Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халснаас хүний эрх зөрчигдөж хууль, дээдлэх зарчим алдагдаж байгаад иргэд, олон нийт дургүйцлээ илэрхийлсээр байна.
    Уг нь Засгийн газрын тухай хуулийн 5-ын 1-д “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх явдал мөн” гэж заасан байдаг. Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүн төрийн албыг төрлийн алба болгох үйл явцыг хүргэн Г.Дэнзэнгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болгосноор эхлэв.
    Түүний хууль бус үйлдлийг нэхэн хөөвөл Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхдаа найз Г.Энхтайванаа Стандартчилал, хэмжил зүйн газрын даргаар хууль зөрчин томилж, уг газарт төрсөн охин А.Саранзаяаг хууль бусаар ажиллуулж төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон юм. Тэрбээр охиндоо жирэмснийх нь амралтын мөнгийг төрийн байгууллагаас олгуулахын тулд энэхүү хууль бус ажлаа гардан хийжээ.
    Н.Алтанхуягийн хувьд Стандартчилал, хэмжил зүйн үндэсний газартай эртний тооцоотой. Тиймээс хуучин дарга Г.Гантөмөрт өс өвөртөлж явах болсон Н.Алтанхуяг Ерөнхий сайд болонгуутаа ажлаас нь халсан юм. Эл үйл явдлаас эхтэй төрийн албаны алдаа завхрал өнөөдөр дээд цэгтээ туллаа. Саяхан УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга болов.
    С.Одонтуяа АН-ын бүлгийн дэд дарга учраас ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийгдсэн нь батлагдаж байгаа юм. Долдугаар сарын 1-ний үймээний манлайлагчдын нэг Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ “Монголын цахилгаан холбоо” компанийн захирал болсон. Юутай ч тэр 2008 оны сонгуульд ялагдал хүлээсэн намынхан нь уураа гаргахад гүн туслалцаа үзүүлснийхээ төлөө ийнхүү өөрөө УИХ-ын гишүүн, ахы гаа төрийн өмчит компанийн захирлаар томилууллаа.
    Түүнчлэн УИХ-ын дэд дарга С.Баярцогт ах С.Баярбатыгаа Эрчим хүчний яамны газрын дарга болгосон бол УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж ах Ш.Төмөрбаатарыгаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргад дэвшүүлсэн. Гэтэл ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль санаачилсан Х.Тэмүүжин сайд төрсөн дүү Х.Хулангаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн даргаар томилуулжээ.
    С.Баярцогт УИХ-ын дэд даргын, Ш.Түвдэндорж Хууль зүйн байнгын хорооны даргын, Х.Тэмүүжин Хууль зүйн сайдын хувиар бүгд ашиг сонирхлын зөрчил гаргав. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин өөрийнхөө санаачилж батлуулсан хуулиа зөрчиж байна. Хууль ёсоор бол эдгээр эрхэм УИХ-ын танхим, Засгийн газарт ажиллах эрхгүй болж байгаа юм. Тэр ч бүү хэл хуулийн хариуцлага хүлээх ёстой. Ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг манайхаас өөр улсад бол ингэх л үүрэгтэй.
    Шударга ёс тогтооно хэмээн гудамжнаас гарч ирсэн УИХын гишүүн Г.Уянга нөхрөө МОНЦАМЭ агентлагийн дарга болгож мандууллаа. Ийнхүү Ерөнхий сайд, түүний тэргүүлдэг АН-ын тойрон хүрээлэгчдээр төрийн албыг дүүргэж, мэргэшсэн төрийн албан хаагчдыг гудамжинд гаргаж, төрийн албыг жинхэнэ утгаар нь завхруулж байна. “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газрын тэргүүн хэвлэл мэдээллээр энэхүү томдсон малгайгаа ярих их дуртай ч өөрөө жинхэнэ утгаараа, дэлхийн түүхэнд анх удаа төрийн албыг төрлийн алба болгон “шинэчиллээ”.
    Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нөхөр Ж.Буяндалайгаа Ерөнхий сайдын түшиц газар болсон Стандартчилал, хэмжил зүйн газарт хэлтсийн даргаар томилуулжээ. Өдгөөгийн УИХ-ын хууль бус дарга З.Энхболдын эхнэр Хууль зүйн яаманд хэлтсийн даргаар ажилладаг бол УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн эхнэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хэлтсийн даргын алба залгуулж байгаа.
    Тэр ч бүү хэл гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрийн садны хүн болох Б.Ганцэцэгийг Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллуулж байна. Эрх мэдэлтнүүдийн садан төрөл, гэр бүлийнх нь хүмүүс төрийн албанд орж, жинхэнэ төрийн албан хаагчид гудамжинд гарсаар байгаа энэхүү хууль бус ажиллагаа цаашид ч эрчтэй өрнөх шинжтэй. Ажиглагчдын хэлснээр орон нутгийн сонгуульд АН ялалт байгуулбал 170 мянган төрийн албан хаагч гудамжинд гарч болзошгүй гэнэ.
    АН-ынхны хэлж байгаа байдал, явуулж буй бодлого, сурталчилгаанаас харахад л үүнийг хангалттай нотлоод өгнө. “Шинэчлэлийн” гэх гоё нэр тэй Засгийн газар намчирхах, нутгархах, гэр бүлэрхэх, албан тушаал, эрх мэдлийн нэр сүрээр төрийн бай гууллагын дотоод ажил хэрэгт гүн гүнзгий хутгалдах болов. Хү- ний нөөцийн бодлогод ил далд хэлбэрээр нөлөөлж, ард түмний хэлдгээр “Төрийн албыг төрлийн алба” болгон хувиргаж байгаа зүй бус үзэгдэл нэгэнт бий болж, хэзээ арилах нь мэдэгдэхгүйгээр бууриа заслаа.
    Уг нь үсрэнгүй хөгжлийн гол хөдөлгүүрийг хамгийн чухлаас нь эхлэн эрэмбэлбэл нэгдүгээрт, уул уурхайн баялаг, эдийн засгийн хүчирхэг байдал, хөрөнгө мөнгөний аль нь ч биш төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдал ордог. Гадаадын улс орнуудад ингэж үзэж, ийм зарчим баримталдаг.
    Үүнийгээ мерит зарчим гэж нэрлэдэг аж. Цаашид төрийн албаны шинэчлэлийг дорвитой хийж, хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах замаар мерит зарчмыг улам бэхжүүлэн, төрийн албаны хараат бус, бие даасан байдлыг хангахгүй бол Монголын төр авлигаас ангид байж, шударга ёс тогтооно гэдэг нь хоосон уриа болон үлдэх аюултай.
    Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. АН-ын талд сонгуулийн үр дүн гарвал төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлдэг хууль бус ажиллагаа Монгол Улсыг нөмөрнө. Хотоос аймагт, аймгаас суманд, сумаас багт халдварлах аюултай мөч ирэхийг үгүйсгэх арга алга. Тиймээс бид орон нутгийн сонгуулиа тун учиртай өгөхгүй бол олон мянган хүн гудамжинд гарах аюул нүүрлэж болзошгүй.
С.УУГАНБАЯР


URL:

Сэтгэгдэл бичих