Н.БАТЦЭРЭГ: АСУУДЛЫГ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДВЭРЛЭВЭЛ ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООНО
Орон нутгийн сонгуульд МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшихээр бvртгvvлсэн иргэдийн vнэмлэхийг өгөхгvй байгаад МАН-ыг буруутгаж байгаагаа тус эвслийн УИХ дахь бvлгийн дарга Н.Батцэрэг илэрхийлсэн юм. УИХ-д суудалтай намууд хоорондоо зөвшилцөлд хvрч хамтарсан мэдэгдэл гаргасан. Хэрхэн зөвшилцөлд хvрсэн талаар Н.Батцэрэгээс тодрууллаа.
-Танай эвслээс Хөвсгөл аймагт нэр дэвшигчид өлсгөлөн зарлаад буй. Vvнд МАН-ын гишvvдийг буруутгаж байсан. Энэ талаар МАН-ын гишvvд ямар тайлбар өгсөн бэ?
-Хөвсгөл аймагт МАХН-ын гурван гишvvн өлсгөлөн зарлаж байгаа. Тойргийн хороо бvртгэсэн ч нэр дэвшигчийн vнэмлэхийг нь олгоогvй учраас тэд сурталчилгаагаа албан ёсоор эхлэх боломжгvй болоод байсан. Харин тойргийн хороо нь аймгийнхаа Засаг даргын удирдлагаар ийм зvйл хийсэн гэдгээ хvлээсэн. Vvнд намын удирдлагын зvгээс ямар нэг vvрэг, даалгавар авсан гэсэн хардлага байгаа юм. МАН-ын бvлгийн дарга Н.Энхболд Хөвсгөл аймгийн Засаг дарга руу утсаар залгасан ч холбогдох боломжгvй байна гэсэн. Хэрэв асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэвэл өлсгөлөн зарлаж байгаа хvмvvс өлсгөлөнгөө албан ёсоор зогсоох юм. Цаашид сонгуультай холбоотой асуудлыг хамтран шийдвэрлэнэ гэлээ. МАН-ын удирдлагууд сонгууль зохион байгуулж байгаа хvмvvстээ хандаж хуулийн дагуу ажиллахыг хvссэн.
-Хэрэв “Шударга ёс” эвслийн бvлэг намуудтай тохиролцож чадаагvй бол чуулганы хуралдаанаас завсарлага авах байсан уу?
-Завсарлага авах байсан. УИХ-д байгаа цөөнх зарим vед завсарлага авах ёстой. Төсөв, нийгэм, эдийн засгийн зорилтууд хэлэлцэж байхад завсарлага авах нь зохимжгvй. Гэхдээ улс төрийн энэ мэт шалтгаан, аль нэг нам давуу эрх эдэлж байгаа энэ vед завсарлага авах хэрэгтэй гэж бодож байна.
АРДЧИЛАЛ СОНИН
URL: