Экс ерөнхий сайдын эхнэр Х.Отгонтуяа бэрээ ад үзэв
Экс ерөнхий сайд ,эрхэм гишүүн Сү.Батболдын өвөрмөц нэртэй хүүхдүүдийнх нь нэг Самади аав,ээжээ эмээ өвөө нар болгохоор шийджээ.Хэр баргын хүүхдүүдийнхээ асуудалд хошуу дүрдэггүй Х.Отгонтуяа хатагтайн таалалд нийцэж,сэтгэлд нь хүрээгүй бүсгүйг Номин гэдэг. Өдгөө 24 настай.Орос 3 дугаар сургуулийг төгссөн.10 жилийн сургуулиа төгсөөд Бээжингийн их сургуулийг зорьсон ч замынхаа дундаас буцсан. Угийн айхтар Х.Отгонтуяа хатагтайн хашир зан гаргаж буйн учир нь Номин урд нь нэг залуутай айл гэр болтлоо дотносож байсан ч хайртай залуу нь аймшигт ослоор амиа алджээ. Ийнхүү экс ерөнхий сайдын эхнэр бэр болох гэж буй бүсгүйгээ хичнээн дүргүйлэхсэн ч нэгэн хөл хүнд болсон хойно аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч байгаа гэнэ лээ.
URL: